2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчид дэмжигчдийнхээ гарын үсгийг цуглуулаад эхэлсэн. Тэдний нэгэн адилаар М.Нарантуяа өөрийн тойрогтоо дэмжигчдийнхээ гарыг үсгийг цуглуулж эхэлсэн билээ. Тэрбээр 69-р тойрогт дэвшиж буй. Үүнд нь Баянгол дүүргийн 8,10,12,13,14,22-р хороонууд тус тус харъяалагдаж байгаа юм. Түүнийг М. САЙХНАА гэх хаягнаас "гарын зуруулахдаа иргэдэд 20 мянган төгрөг тарасан" гэж гүтгэжээ. М.Сайхнаа гэгч нь Баянгол дүүрэгт Нийгмийн ажилтан хийдэг гэнэ.

Үүний улмаас Бие даан нэрээ дэвшүүлэхээр хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа намайг гүтгэн доромжилсон явдал гэж үзэж Баянгол дүүргийн Нийгмийн ажилтан гэж нүүрномдоо ажил байдлын тухай тэмдэглэл хийж Баянгол дүүргийн албан цахим линкийг байршуулсан энэ хүнийг хууль хяналтын байгууллагад хандан шалгуулахаар боллоо гэв. Гэвч энэ хүн дүүрэгт Нийгмийн ажилтаны албан тушаал хашдаг нь үнэн бөгөөд ийм ташаа мэдээлэл түгээж байгаа бол энэ бас цаана нь учир шалтгаан агуулагдсан зорилго бүхий явуулга байж болзошгүй гэж үзэж байна.

 

Нэр дэвшүүлэх үйл ажиллааг сонгуулийн хуульд заасны дагуу явагдаж байгаа болохыг мэдэгдэж байна гэж дуучин Нара буюу иргэн М.Нарантуяа мэдэгдэв.