Иргэн М.Болорцэцэг хэвлэлийн хурлын үеэр үсээ хусуулж, тэмцлээ илэрхийлэв
2016/05/26
Дархан-Уул аймгийн Хүний эрхийг хамгаалах төвийн тэргүүн М.Болорцэцэг шүүхийн тогтолцоо болон шүүгч нарын ёс зүйгүй байдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр “Би Дархан-Уул аймгийн Шүүх болон Шүүхийн шүүн таслах үйл ажиллагаанд үргэлж шүүмжлэлтэй, гомдолтой байдаг. Бид шударга шүүх, хариуцлагатай, ёс зүйтэй, ухаанаа уралдуулж, албан үүргээ гүйцэтгэдэг шүүгчийг хүсдэг. Өндөр цалинг өндөр хариуцлага дагах ёстой. Гэвч харамсалтай нь хариуцлагын тогтолцоо огт байдаггүй нь шүүгчдийг хариуцлага хүлээж, үүргээ ухамсарлах чадваргүй болгожээ.
Төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа шүүгч нь шударга ёсны манаач байх ёстой байтал эсрэгээрээ хуйвалдааны эзэд, эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн гар хөл болж байгаа нь эзэнгүй төрийн эмгэнэл болоод байна. Учир нь шүүгчид асуудлыг нягтлан шалгаж, дүгнэж цэгнэлгүй, урсгалаар болон рефлексээрээ шийддэг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Иргэн миний бие Шүүхийн шатанд 2014 оны 9 сарын 29-нд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг маань хангаж ажиллахдаа нотлох баримтыг авч үзэлгүй, сөрөг талын хүний үгээр асуудлыг шийдсэн.
Иймд тэрбээр хэвлэлийн хурлаараа Ц.Элбэгдоржтой биечлэн уулзах хүсэлттэй байгаагаа ийнхүү уламжилж байгаа аж.
Зочин · 2016/05/26
https://www.dorgio.mn/post/50117#
Зочин · 2016/05/26
ymar l orond amidraad bna daa bid tor ni irgenee sonsohgui hun gej bodku arai l aimar ymaa