Монгол улсын анхны олимпийн аварга, анхны хос медальтан, жүдоч, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг сонгуульд нэр дэвшинэ гэх шуум гараад байсан. Тэгвэл өнөөдрийг хүртэл энэ ярианд хариулт өгөөгүй явсан тэрбээр "Баянхонгор аймгийн ардчилсан намын хорооны хуралдаанаас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бид гурвыг 100 хувийн саналаар сонголоо... Баянхонгорын анхны бага олимпоос эхэлж авч байсан амжилтын мэдрэмж дахин мэдрэгдлээ. Баянхонгорчууддаа баярлалаа... Найдварыг тань алдахгүй ээ" хэмээв.

О.Ариун