Г.Батбаяр: Л.Мөнхбаясгаланд хилийн хориг тавих нь зөв
2016/05/27
Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд 2016 оны тавдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148.4-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн. Тодруулбал “МИАТ” ТӨХК 2013 оны тавдугаар сарын 03-ны өдөр “Эм Эн Пи Ар” ХХК-тай зөвлөх, ажил үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж 40 сая төгрөгийг, “Мэдээллийн менежмент эрхлэгч төв” ТББ-тай ажил үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж 48 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгожээ.
“МИАТ” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь “Эм Эн Пи Ар” ХХК, “Мэдээллийн менежмент эрхлэгч төв” ТББ-ын албан тушаалтнуудтай үгсэн тохиролцож Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийг зөрчсөн. Тэд гэрээгээр халхавчлан 88.4 сая төгрөгийн залилан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж үзэж Л.Баясгаланд ийнхүү хилийн хориг тогтоогоод байгаа юм. Дээрхи асуудал хуульд нийцэж байгаа талаар оффшор данстнуудыг шалгуулахаар холбогдох байгууллагуудад хандаад байгаа хуульч, өмгөөлөгч Г.Батбаяраас толрууллаа.
- Сэтгүүлч Л.Баясгаланд Эрүүгийн хэрэг үүсгэн, хилийн хориг тавьсан. Түүнд хилийн хориг тавьж шалгах үндэслэлтэй юу?
- Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэг нь Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан байх гэсэн бүрэлдэхүүнтэй байдаг, онц хүнд гэмт хэргийн ангилалд хамаардаг юм.
Эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтэн яллагдагчаар татсан тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг тасралтгүй, саадгүй явуулахын тулд Прокуророос хилийн хориг тавих арга хэмжээ авах үүрэгтэй. Энэ нь журмаар зохицуулагддаг. Харин ч прокурор зөөлөн хандаж ЭХ-ийн 261 дэхь хэсэгт байх оргон зайлах ангиар нэмж зүйлчлэн цагдан хориогүй нь их юм. Оффшор данстнуудийн мэдээлэл цуглуулах нэрээр хил давж хууль зөрчих гэж байсан байх үндэслэлтэй.
- Сэтгүүлч Л.Баясгалан АНУ-руу явж, оффшор данстай этгээдүүдийн баримтыг эх хувиар нь авчрах гэж байтал ийнхүү үндэслэлгүй саатууллаа гэж олон нийтэд мэдээллэсэн. Энэ талаар хууль эрх зүйн зохицуулалт нь ямар байдаг вэ?
- Миний бие оффшор бүсэд данстай нь нийтэд илэрхий болсон этгээдүүдийг шалгуулж, хуулийн хариуцлага тооцуулах тухай өргөдөл гаргасныг Авилгатай Тэмцэх газраас албан ёсоор шалгаж байгаа.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.1-д “байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч” гэж хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийг ойлгоно гэж тодорхой заасан байгаа.
Мөн хуулийн 27 дугаар зүйлд Мөрдөн байцаалт явуулах эрх бүхий этгээдүүд нь “... тагнуулын байгууллагын мөрдөн байцаагч, авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, цагдаагийн байгууллагын мөрдөн байцаагч” байх бөгөөд өөр өөрсдийн харъяаллын хэрэгт мөрдөн байцаалт явуулах үүргийг хуульчилж өгсөн.
Тиймээс эдгээрээс бусад этгээд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах нь Монгол улсын хуулиар хориотой. Гэтэл энэ нөхөр өөрийгөө мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхтэй гээд бодчихсон бололтой.
Гэтэл жирийн нэг сэтгүүлч мэргэжилтэй иргэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна гэдэг нь гэмт хэрэг. Түүний дээрхи үйлдэл нь мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж, олон нийтийг төөрөгдүүлэх гэж оролдож байгаагаараа Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах, мөн хуулийн 236-р зүйл Дураар аашлах, 133-р зүйл Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчих гэсэн гэмт үйлдлийн хэв шинжийг агуулж байгаа.
Тэр дундаа өөрт нь холбогдох хэргийг шалгаж, хилийн хориг тавьсан байхад эрх бүхий байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг ийнхүү зөрчин, мөрдөн байцаалтанд саад учруулах гэж оролдож байгаа нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл юм.
- Сэтгүүлч Л.Баясгалан АНУ-аас оффшор данстангуудын материалыг эх хувиар авчирснаар Монголд шалгаж буй ажиллагаанд нэмэр, дөхөм болох байсан юм биш үү?
- Нэгдүгээрт: Эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэж хуульд байхгүй нэр томъёо хэрэглэх болж өөрсдөдөө тусгай субъектүүдийн эрх мэдлийг олгох гэж оролдох болсон нь маш буруу үйлдэл. Сэтгүүлч энэ талаар ямар нэг мэдээлэл авчирлаа гэхэд энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т заасны дагуу нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах эрх зүйн үр дагавартай. Хувийн мөрдөгчийн хууль эрх зүйн орчин МУ-д батлагдаагүй байхад өөрийгөө хувийн мөрдөгч мэтээр ойлгож ард түмнийг төөрөлдүүлэн нотлох баримтын шаардлага хангахгүй баримтаар будлиан, үл итгэлцэл, бухимдлыг үүсгэх гэж байна. Түүний олж ирэх мэдээллээр бусдыг яллах ямар ч боломжгүй. Хуулийн байгууллага шаардлагатай гэж үзвэл оффшорчидтой холбоотой нотлох баримтуудыг интерполоор дамжуулан АНУ-аас биш оффшор бүс байрлаж буй Панамын банкнаас олж авчрах боломжтой. Тэгээд ч оффшор данстнуудыг шалгуулах миний өргөдлийг АТГ шалгаж байгаа тул албан ёсны хариу гарахаас өмнө муу эм дайнд хөөрөв гэгчээр яарч сандран гүйж “ардын баатар” болох гэж оролдох хэрэггүй. Энэ нь нэгэн том гэмт үйлдлийг нуун далдалж өөр зүйлд хүмүүсийн анхаарлыг хандуулах гэсэн оролдлого байж болзошгүй юм.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж : nekh.mn
Зочин · 2016/05/28
enenees oor omgoologch bdggui yum uu yum bolgond oroltsoj dongosch yavdga ikh medegch neg garch de
Зочин · 2016/05/27
Batbayar aa huulichruu sain medeereedee unshaaraa daa medleguin deer busdiin tolgoi for yavj bgaad ochij bertev dee ter ued buruu argaar avsan mongo chin tus bolohgui shuu
Зочин · 2016/05/27
munhbayasgalan murdugch baisiim bna
зочин · 2016/05/27
мөнхбаясгалан бусдын тархийг угааж анхаарлыг бусдад хандуулж байгаад том хэргийг далдлах санаа агуулж байгаа гэдэг л ортой
Зочин · 2016/05/27
Batbayr gej ene nowsh jaahan duugaa baij bai da lalar min chin tolgoi chin mon uu teneg ee
Заяа · 2016/05/27
ер нь их хэмжээний мөнгө хүнийг юуч хийлгэж болно шударга байл даа бид нар шиг
Зочин · 2016/05/27
Ene ch mergejiliin hun shuu de. Monkhbaysgalan ch arai neg taliig bariad bsan yumaaa
Zochin · 2016/05/27
Ene umguulugch odoo boliosoi yum bolgon deer medemhiirch bh in