Яг одоо Тусгаар тогтнолын ордонд МАН-ын V бага хурал болж байна. Хуралдаанаар УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах юм. Хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдааны үеэр МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас тодруулга авлаа.

“Сонгуулийн хуулийн дагуу 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах сүүлчийн өдөр байгаа. Тиймээс МАН сонгуулийнхаа хуулийн дагуу өнөөдөр нэр дэвгшигчдээ тодруулах гэж байна. Түрүүн 17.00 цагаас МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, албан ёсоор УИХ-ын 2016 онд нэр дэвших 76 хүнээ эцэслэж баталлаа. Ингээд намын дарга 76 хүнийхээ нэрсийг танилцуулна. Яг одоо МАН-ын Бага хурал албан ёсоор эхэлж байна. Хуулийн дагуу 24.00 цагаас өмнө нэр дэвшигчдээ тодруулж, тогтоолоо баталж, хуулийн дагуу бүх үйл ажиллагаа явагдана.” Гэв.

А.Баярмаа