“Эрүүл мэндээ бодохгүй юу яриад байгаа юм бэ”
2016/05/28

Хүүхдүүд маань том болохын хэрээр дүүг нь гаргаад өгчих юм сан, ооны эвэр шиг хоёулхнаа өсч байхаар дүүтэй болбол сайхан даа гэж бодох ч хань минь нэг л дургүй байх юм.
Би том хүүхдээ их хүндрэлтэй төрүүлсэн юм л даа. Урагдалттай, дотор, гадаргүй олон оёотой. Бага хүү дээрээ ч яахав гайгүй л төрсөн. Гэхдээ ядаргаа гэдэг нэг зүйл надад их дарамт болох болсон. Хэд хэдэн удаа ухаан алдаж унасан. Тэгээд ч тэгдэг юм уу нөхөр маань дараагийн хүүхэд төрүүлэх тухай сонсуутаа л дургүйлхсэн. “Эрүүл мэндээ бодохгүй юу яриад байгаа юм бэ” гэдэг.
Бас бид хоёр байрны зээлтэй болохоор цаагуураа тэрэнд санаа зовоод байгаа юм болов уу гэж бас санаа зовох юм. Би яахаа мэддэггүй ээ. Дараагийн хүүхдээ төрүүлэхийг үнэхээр их хүсч байна.