УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор тодроод байна. МАН, АН-аас тус бүр 76 хүн нэр дэвшүүлсэн бол Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намын "Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл" эвсэл, МАХН, Хамаг Монгол Хөдөлмөрийн нам, Эх орончдын Нэгдсэн Намын "Эх Орончдын Нэгдсэн эвсэл" 10-аас 60 орчим хүнийг тус тус нэр дэвшүүлсэн юм.

 

Гэхдээ МАХН-ыг бүхлээр нь буюу намын дарга Н.Энхбаярыг мөн "Эх орончдын Нэгдсэн Эвсэл"-ийн С.Ганбаатарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчэээр бүртгэхгүй байх магадлалтай болоод байгаа. Мөн МАН, АН-аас нэр дэвшигчдийн дунд дуучин Г.Эрдэнэтунгалаг, Баянмөнх аваргын охин Сүрэнжав, яруу найрагч Г.Мөнхцэцэг гэх мэт хачирхалтай нэрс олон байсан.

 

Мөн АН-аас С.Эрдэнэ, МАН-аас Л.Амгалан, АН-аас Ч.Сайханбилэг, МАН-аас Б.Батзориг, АН-аас З.Энхболд, МАН-аас Д.Лүндээжанцан, МАН-аас М.Энхболд, АН-аас н.Энхбайгаль, АН-аас Н.Алтанхуяг, МАН-аас Н.Цэрэнбат гэх мэт илт урьдчилан тодорхой оноолт ч олон гарсан юм. Энэ бүхнийг хоёр том нам, голлох фракциуд тохиролцож, зохион байгуулсан гэдэг нь хэнд ч илэрхий.

 

УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй болоод буй МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ тухай : "Бүр тодорхой юм байна шүү. МАН-аас 30 хүн, АН-аас 30 гарахаар аль хэдийн тохирчихсон байна шд. Хоёр нам тохирч, сонгуулийг хийж болохгүй шд. Таны санаачлаггүй, битонд хууртдаг байдлыг ашиглаж, МАН-АН 30 30 хүн гаргахаар тохирчээ. МАН-ы тойрог дээр АН-аас 1 сул хүн, АН-ы тойрог дээр МАН-аас 1 сул хүн гэх мэтээр аль хэдийн тохиролцсон байна." гэжээ.

 

П.Мандах

sonin.mn