Өхөөрдөм бяцхан үрсдээ өөрийн гараар амтат бялуу хийж өгөөрэй. Энэ удаа охидуудын шүтээн барби хүүхэлдэйтэй амтат бялуугаа сураад аваарай

Жор: Барби 1ш \хэхэхэ\
Гурил- 500гр
Өндөг -4ш
Сүү -250мл
Элсэн чихэр -350гр
Масло -200гр
Baking powder -1уут
Ванил -1уут
Тортны хормой бүрэх крем 1 том, тати, орос крем гэх мэт дурын кремээ сонгоорой

1. Шарах зуухаа 170 хэмд халаана
2. Тасалгааны хэмд зөөлрүүлсэн масло дээр элсэн чихэр, ванил хийгээд миксэрдэнэ
3. Дээрх зуурмагт өндөгөө нэг, нэгээр хийгээд миксэрдэнэ
4. Гуриландаа Baking powder хийгээд гараар холино
5. Гурилаа өндөгтэй зуурмагтаа бага багаар хийнэ
6. Гурил хийсэн зуурмагаа хутгуураар сайтар хутган сүүнээсээ бага, багаар хийнэ
7. Гурил, сүү, гурил, сүү гэсэн дараалалаар хийгээрэй
8. Зуурмаг өтгөндүү болно, хутгуураар сайтар хутгаарай
9. Калкин цаас дэвссэн, эсвэл масло түрхэн тосолсон дурын хэвэндээ зуурмагаа хувааж хийнэ
10. Шарах зууханд хийгээд 170 хэмд 25-30 минут жигнэнэ
11. Тортны кексээ сайтар хөргөөд, голд нь хүүхэлдэй таарах нүх гаргана
12. Хэрэв танд 18см хэв 3ш байгаа бол давуу тал болно шүү. Учир нь зуурмагаа 3 хувааж хийхэд барби хүүхэлдэйн хормой хийхэд яг таардаг. Эсвэл 22,20,18см гэсэн хэвнүүдэд 3 хуваагаад хийгээрэй. Ихэнх тохиолдолд барби нь кекснээсээ хэт өндөр болоод байдаг.Энэ үед хүүхэлдэйн эх биеийг салган цээжин хэсгийг тогтоож болно. \Ингэж хийх бол доод сууринд орох кексүүдээ нүхлэхгүй, харин илүү нүх гаргаад зүссэн бол хормой хийхэд, зүсэлтэнд илүү гарсан кексээр дүүргэж өгөөрэй\.
13. Мөн хүүхэлдэйг өндөр чигт нь хийх бол кексны зуурмагаа үндсэн жорын талаар нь нэмээд ахин хийгээрэй.

 

Эх сурвалж: http://www.facebook.com/Bayan-kitchen-1633723973557068/