Л.Цандэлэг: Ардчилсан нам З.Энхболд, Х.Баттулга, Н.Батбаяр, С.Баярцогт, Р.Гончигдорж нарын тоглоомын нам биш
2016/06/02
АН-ын ҮЗХ өнгөрсөн баасан гарагт хуралдаж УИХ-д нэр дэвшигчдээ тодруулсан билээ. Тэгвэл энэ хурал эхнээсээ дуусах хүртлээ асуудал, маргаан дагуулсан гэдгийг Л.Цандэлэг хэлэв. Бид энэ талаар түүнтэй цөөн хором ярилцлаа.
- Ардчилсан нам УИХ-д нэр дэвшигчийг хэрхэн тодруулдаг юм бол?
- Хуулинд зааснаар нам гэдэг бол олон нийтийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан байгууллага. Өнөөдөр намын зохион байгуулалтаар Монгол улсын Засгийн газар болон төр бүрдэж байгаа. Ардчилсан намын өөрийн дүрэм, журам гэж байгаа. Тэр дүрмээр аливаа үйл ажиллагаа явагдахгүй бол хууль бус гэсэн үг.
Ардчилсан намаас нэр дэвшигч нь анхан шатны байгууллага дээр танигдсан хүн байх ёстой. Дунд шатны байгууллага буюу аймгийн намын хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаад хэн хэнийг УИХ-д нэр дэвшүүлэх вэ гэдгийг хэлэлцээд, нууцаар санал хураадаг журамтай. Сэлэнгэ аймгийн Ардчилсан нам С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Л.Цандэлэг миний биеийг сонгож, шалгаруулсан. 230 гишүүнтэй, АН-ын ҮЗХ гэж байгаа. Дунд шатны байгууллагаас нэр дэвшихээр олонхийн санал авсан нэр дэвшигчдийн талаар санал байгаа бол тэрийгээ ҮЗХ ээр ярилцаад зөвхөн басамжилна гэж АН-ын дүрэмд заасан. Хэрвээ тухайн нэр дэвшигч намын даргын сэтгэлд хүрээгүй бол намын дарга ҮЗХ-д саналаа ирүүлж, асуудлыг санал асуулгаар шийддэг дүрэмтэй.
-АН-ын ҮЗХ-ны хурал дээр юу болсон бэ?
-АН-ын ҮЗХ төрийн ордонд 18:00 цагт эхэлнэ гэсний дагуу бүх хүн цугласан. Хүлээлгэсээр шөнө боллоо. Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчийг улс төрийн намууд 27-ны 00:00 цагаас өмнө нэр дэвшигчийг зарлах ёстой. Гэтэл 23:00 цагийн орчимд намын дарга бие хамгаалагч нартайгаа их сүртэй гэнэт орж ирсэн. Шууд шүүхийн тогтоол уншиж байгаа юм шиг барьж орж ирсэн цаасан дээрээсээ бүх тойрогт өөрсдийнхөө зоосон хүмүүсийг нэрлээд явсан. Гэтэл 6-7 хүний нэр нь өөрчлөгдсөн. 3-4 хүний тойргуудыг сольсон. 5-6 хүний нэрийг хасаад хаясан байдалтайгаар орж ирсэн. Өнөө ҮЗХ-оор хэлэлцүүлэх яалаа даа?
Нэр дэвшигчдийн нэрийг хэлээд З.Энхболд хамгаалагч нартайгаа гараад зугтчихсан ш дээ. Тэгээд хаалганы цаана гараад мэдэгдлээ хийчихсэн. Нилээн олон хүний намдаа итгэх итгэл буурч, намаасаа гарахаар болсон. З.Энхболдын нэр дэвшүүлсэн 10 гаруй хүн нь намын анхан шатны байгууллагад нэр хүнд нь уначихсан. Нэг аймагт нэр дэвшиж гишүүн болчхоод тэндээ юу ч хийгээгүй, намын листээр гишүүн болно гэж найдаад хуйвалдаж байсан хүмүүс тойргоосоо хөөгдөөд ирэхээрээ өөр энд тэнд нэр дэвшиж байна. Тухайлбал Р.Бурмаа сайд Дорнодын хүн. Нутгийнхан нь нутаг руугаа оруулахгүй, хөөгөөд байгаа шүү дээ. Тэгэхээр нь Дарханд нэр дэвшүүлж байна. Иймэрхүү байдлаар сахилга хариуцлага, гишүүдийн өрсөлдөөний тэгш боломж, хүний нөөцийн бодлогоо шинэчлэх энэ бүх асуудлуудыг уландаа гишгэж, З.Энхболд болон хуйвалдаад байгаа хэдхэн хүмүүс гишүүдийг гутаасанд бид эгдүүцээд байна.
- Тойрог нь солигдсон болон аймгийн намын хорооноос дэмжигдээд ҮЗХ-ны хурал дээр нэр нь “унасан” хүн хэн юм бол?
- Батын Батбаатар жишээ нь намаасаа гарлаа гэж мэдэгдээд гараад явсан. Бид нарын “Бенз” гэж ярьдаг Л.Эрдэнэчимэг гишүүнийг Сонгино хайрхан дүүрэг дээр юу ч хийгээгүй гээд намын анхан шатны байгууллагаас гаргаж ирээгүй хүнд тойрог өгсөн гэх мэтчилэнгээр олон юм бий.
Хууль бусаар төрийн эрх авах ажлыг АН өөрөө дүрмээ зөрчөөд хийчихлээ. Тэгэхээр энэ сонгууль бол өнөөдөр хууль бус боллоо гэдгийг л мэдэгдэж байгаа юм.
20 гаран жил АН-ын гишүүн явлаа. Шударга хэлдэг олон хүнийг намаас шахаад шахаад гаргалаа. Энэ дээр байгаа бүх улсууд өнөөдөр явдалтай улсууд. Бид мэдэж байгаа ш дээ. С.Баярцогт оффшор данстай нь үнэн. Оюутолгойн гэрээг хийсэн. Гэрээ өнөөдөр Монгол улсад ашиггүй болсон. Дээрээс нь Чингис бонд гээд их хэмжээний мөнгө авсан улсууд байна. Энэ бүх хуйвалдаан, төрийн эсрэг хийж байгаа мөнгө цаасны асуудал, будлианд хутгалдсан улс өнөөдөр АН-ын тархи толгой болж хууль бус шийдвэр гаргаж, намыг хувийн компани шиг болгож байна. Эхнэрээ, нууц амрагаа, хаа хамаагүй хүнийг УИХ-д нэр дэвшүүлж байгаа нь өөрийнхөө үгээр байлгах, кнопчид болгох гэж байна. Ингэснээрээ өнөөдөр Монгол улс ямаршуу байдалтай болов? Сүүлийн 26 жил бидний амьдрал хичээн дордов? 26 жил миний амьдралын тал хугацаа. Би энэ намын гишүүн байсан. Хэзээ ч сонгуульд өрсөлдөж байгаагүй. Яагаад гэвэл төрийн алба хашиж үзээгүй. Надад шаардлага байгаагүй. Би хувийн ажлаа хийгээд тариа тариад малаа маллаад явж байсан.
- Яагаад ингэж дүрэм журам зөрчив? Начны найраа гэдэг шиг зүйл болов уу?
- Намын даргын өрөөнд буюу УИХ-ын даргын өрөөнд 12 цагаас хойш манай фракцийн томчууд гэж ярьдаг ш дээ, тэд цугласан байдаг юм. “Женко” Х.Баттулга, Р.Гончигдорж, Г.Батхүү, С.Эрдэнэ, Фортуна Н.Батбаяр, оффшор данстай С.Баярцогт нар цугласан байдаг. Тэд цуглаад хэнийг явуулахгүй, хэний эрх ашиг сонирхол байна? Өөрсдийнхөө ашиг сонирхлыг ярьсан байдаг.
С.Баярцогтыг оффшор данстай чамайг хаснаа гэсэн яриа гарсан байдаг. С.Баярцогт нь хариуд нь З.Энхболд гэдэг хүн албан ёсоор намын дарга бишээ. Тэгвэл ҮЗХ дээр өөрийг чинь унагана гэсэн шантааж хийсэн байдаг юм. За тэгвэл больё оо. З.Энхбод одоо болтол намын даргаар албан ёсоор баталгаажигдаагүй ш дээ. Ийм асуудал болоод хууль ёсны бус үүрэг гүйцэтгэгч дарга, хууль ёсны бус фракцийн толгойлогч нартай хуйвалдах маягаар буюу намын дүрмийн заалтуудыг зөрчөөд нэр дэвшигчдийг оруулж ирсэн. Энд найз, хамаатан, бүүр намд ажилладаггүй улсууд, намын гишүүн мөн эсэх нь тодорхойгүй улсууд байсан. Намын дүрэмд УИХ-д нэрээ дэвшүүлж байгаа хүн 20 сая төгрөгөө тушаасан байх ёстой гэсэн байдаг. Гэтэл огт хаа хамаагүй хүний нэрийг тэрэн дээр гаргаж ирж, бүдүүлгээр дүрэм зөрчсөн.
Энэ ямар хор уршигтай вэ? Гэвэл өнөөдөр та хууль зөрчсөн бол хариуцлага хүлээнэ. Гал үндэстэн холбооныхон төрийн ордон руу буу бариад очсоноос болоод арван хэдэн жилийн ял авсан. Тэгвэл өнөөдөр тэрнээс ноцтойгоор төрийн ордон дотор ноцтойгоор хууль зөрчөөд, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг шууд томилоод өөрсдөө хууль зөрчиж байгаа нь өөрсдөө төрийн ордон руу буу бариад дайрсантай ялгаагүй. Ингэж хууль бус сонгууль явуулахыг юу гэж нэрлэдэг вэ гэхээр “Төрийн эрхийг хууль бусаар авах” гэж ялтай зүйл анги. Ийм зохион байгуулалт хийж АН хууль зөрчсөн учраас энэ удаагийн сонгууль хууль ёсны бус. Тиймээс бид зохих ёсны шүүхийн байгууллагад өргөдөл, гомдлоо өгөөд явна.
Дээрээс нь нэг сонирхолтой юм болсон. Би яагаад миний нэр алга болчхов гээд асуухад, инээгээд “Л.Цандэлэгээ нам ялахаар би чамд ажил өгнөө” гэсэн. Би үнэхээр гайхсан. Арай ч дээ намын дарга хүн ийм наймаа хийж амьдардаг юм уу? Эсвэл Л.Цандэлэг албан тушаалд очихын тулд сонгуульд оролцсон болж таарч байна уу? Энэ чинь аягүй сонин байдалтай болчихож байгаа байхгүй юу.
- Та тэгвэл яах гэж сонгуульд оролцож байгаа юм?
- Би 20 гаран жил тариа тарьсан хүн. Сүүлийн үед “Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбоо”-ны ерөнхийлөгчөөр ажиллаа. Энэ хугацаанд Монголын газар тариалан сүүлийн 4 жилд буюу АН засаг барьснаас хойш, ялангуяа Х.Баттулга гэж хүн сайд байсан. Юу ч хийгээгүй. Сайд болонгуутаа будааны үнийг ихээр буулгаж ашиг сонирхлын зөрчил гаргасан. Яагаад гэхээр Женко Х.Баттулга гэдэг хүн өнөөдөр Монголын дөрвөн том гурилын үйлдвэрийн нэг болох “Милл хаус”-ын эзэмшигч. Тэрүүгээр “Талх чихэр” гэж компани талх, чихэр, боовоо хийж байгаа. Өөрөөр хэлбэл нугалсан наймаа хийж амьдарч байгаа хүн. Гэтэл тэр хүн тариаланчдын будааны үнийг сайд болонгуутаа буулгасан. Тэгж байтал Р.Бурмаа гэж хүн сайд болсон. Дандаа тариаланчийн эсрэг, яамыг дандаа хүүгийнхээ хүмүүсээр хүрээлүүлэн сүлжээ бий болгож, хууль бус юм хийж байсан. Монгол улсад будаа байсаар байтал 2015 онд будаа их хэмжээгээр импортоор оруулж ирж Монголын гурилын үйлдвэрүүдтэй хуйвалдан их хэмжээний ашиг унагасан хүн. Энэ байдлыг эсэргүүцэн сүүлийн гурван жил янз янзаар тэмцлээ. Яагаад ч болдоггүй юм байна. Хамгийн сүүлд л гэхэд нийт 6000 орчим тонн стандарт шаардлагыг зөрчөөд үрийн будаа биш зүгээр таваарын будаа оруулж ирсэн. Тэгээд үрийн будааны үнээр тариаланчдад шахсан, борлогдохгүй болохоор бүүр үнэгүй өгсөн. Анхнаасаа будлиантуулж явсаар байгаад улсад гурван тэрбум төгрөгийг хохирол учрууллаа гэж бид харж байна. Ийм байхад “Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбоо”-ныхон хуралдаад намайг сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон. Дээрээс нь би АН-ын гишүүн, ҮЗХ-ны гишүүн. Би Дарханаас нэр дэвших хэрэгтэй байнаа, манай тариаланчид ийм хүсэлтэй байнаа гээд З.Энхболд даргатай уулзахад “Дарханд бол амжихгүй ээ. Дарханы суудлыг бид аль хэдийн хуваарилчихсан. Чи газар тариалангийн бүсэд очиж ажилла” гэсэн. Дархан аймгийн ҮЗХ-ны гишүүн хүн Сэлэнгэд очоод өөрийгөө таниулаад тэр хурлаас гарч ирнэ гэдэг процетурын хувьд хүнд л дээ. Би тэнд очоод хүмүүстэй уулзаад гарч ирж байхад намайг дуучин бүсгүйгээр сольсон байна лээ. Хэн байх нь хамаа байхгүй. Гэхдээ л өнөөдөр Монголын газар тариаланчдыг ардын дуучингаар солино гэдэг 300 000 гаруй хүний амьдралыг авч явж байгаа тариаланчдийг гутаан доромжилж, дээрээс нь хууль зөрчиж байгаа бусармаг үйлдэл гэж үзэж байгаа.
Газар тариалангийн бодлого ярилцахаар, хууль хэлэлцэхээр заавал тариаланчдийн дуу хоолой байх ёстой. Би тариаланчдийн дуу хоолой болох гэж байгаагаас З.Энхболдын ярьж байгаа сайд болох, албан тушаал авах гэж дэвшээгүй.
- Та бид гэж хэлж байна. “Бид”-д тань АН-ын фракцийн төлөөлөл орсон уу? Та бүхэн цаашид хэрхэх гэж байна?
- Нэг хүн болиулдаг юм биш миний дүү. Ялангуяа төрөөс хүний эрх эрх чөлөөний эсрэг хуйвалдаан зохион байгуулах замаар хүний эрх, үндэсний нийтлэг эрх ашгийг ноцтой зөрчих нь хэвшил болж, тухайн зөрчлийг арилгах арга механизм байхгүйгээс эрх нь зөрчигдөж, дарлагдаж, доромжлогдсон ард түмний бухимдал, гомдол, өс хонзон хийгээд тэмцэлдэх хүсэл болон хувирч байгаа нь нийгэмд нэн аюултай нөхцөл байдлыг бий болгож байгаа юм. Тийм учраас Монгол хүн болгоны эдлэх ёстой эрхийг эдлүүлэхийн төлөө бид нэгдэх ёстой.
Ард түмэн энэ сонгуульд маш анхаарал болгоомжтой оролцох хэрэгтэй. Энэ сонгууль нь Үндсэн хууль зөрчсөн болохоор бид хүчингүй болгуулахаар өмгөөлөгч хөлсөлж авч байгаа. Үүний төлөө ажиллах болно. Энэ бол ганцхан миний биш ҮЗХ-ны гишүүний бодол.
Өнөөдөр Ардчилсан нам З.Энхболд, Женко Х.Баттулга, Н.Батбаяр, С.Баярцогт, Р.Гончигдорж нарын тоглоомын нам биш. Энэ бол ард түмний нам. Ардчиллын нам. Тэгэхээр бид нэгдэж хууль бус үйлдлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж намыг шинэчилнэ, хууль бус үйлдэл, уусан идсэнийх нь хариуцлагыг нь хүлээлгэнэ.
- Цаг гарган ярилцсанд баярлалаа.
А.Баярмаа
Зочин · 2018/02/14
Ийм л болчихоод байгаа юм. намаар дамжиж.худалч хулгайч.луйварчид .төрд гараад .эх орныг минь сүйтгэж дууслаа.Цандэлэг шиг ажил хийсэн.шудрага шулуун . хүмүүс.намыг удирдах ёстой
Зочин · 2016/06/09
Дорнодынхон элэг буруу, худалч, хулгайч хэнийг ч өршөөхгүй!!! Ажлаа хийдэггүй хууль, хяналтынхан болон төрийнхөнөөс л илүү байна.
Зочин · 2016/06/06
Эвий дээ их хурлын эрхэм гишүүн болно гээд итгээд явж байтал эмэгтэйчүүдийн квот гэж хуулиар зохицуулах ёстой зүйлд шахагдаж орхиод одоо улыг нь долоох шахам болж байсан хүмүүстээ гомдоод гомдлоо буруу газраа гаргаад байгаа юм биш үү !!!
Эр хүн шиг байж сураач !
Гонгиноод гоншгоноод л явах юм!
Зочин · 2016/06/06
Estoi shudraga zaluu shuu ardchildsan namiin gishuun bailaa gd ene buruu yum hj bga malnuudiig demjeed yavah uu ugui shdee Uneng shudraga heldeg iim hunees aij bga bhgui yu baliar novshnuud Erdenetungalag uhamsaraarai neree tataad Tsandelegiig devshuuleh heregtei shde Sain duuchin ard tumendee unelegdsen duuchinaaraa l bai ,iim hunii urduur oroj ner toroo bitgii sevtuul
Зочин · 2016/06/05
Тэртэй тэргүй АН энэ сонгуульд "өнгөрсөн".Улайм цайм ард түмнээ доромжлон байж олон муухай юм хийлээ.Хариу нь "Гонж"
иргэн · 2016/06/05
Эр хүн гэрээ муулдаггүй, өөрийгөө муулж байгаатай адил. Тэрмуу нэр дэвшигчээр яах юм. тариагаа тариад жийгдсэн ч жийгдээгүй юм шиг цөлх сахйан эр яв л даа. Цаг ирнээ. Зөв бодож, сайн санаж явбал бүтнээ нэг өдөр...Та өөрийгөө биш иргэд харин таны тухай ийм юм бичиж ярьж байх ёстой ш дээ. Тийм болтол хүн гэдгээ харуул, хүндлэл хүлээ. Жаахан түргэдэв үү дээ, мань хүн
Зочин · 2016/06/05
Zuv yrijee demjij bn
Лорд · 2016/06/05
Цандэлэг үнэнийг л хэлсэн байна
Тариаланч · 2016/06/04
ҮЗХ нь басамжилна гээд дүрмэнд нь байдаг юм бишүү. Тэгээл дүрмээ бариал басамжилсан байна. Юунд нь гоншогоноод байгаан аан ...
Зочин · 2016/06/04
Үнэ тогторжуулах гээд тариаланчидад очих мөнгийг Цандэлэг чи л ганцаараа идээ биз дэ. Бас сонгуулийн дараа ХАА сайд болно гэж битгий горьд. шуналаа дар
Зочин · 2016/06/04
Vnen zviliig shudargaar yrisan bn Tsandeleg. Demjij bn. Zandaahvvgiin Enhbold tolgoilj bga uchraas AN odoo garahgvi.
зочин · 2016/06/04
Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл
Муутай нөхөрлөвөл могойн хорлол
Хохинээ.
zochin · 2016/06/04
Unen bol uneheer muuhai bolchihson yum bn doo Mongoliin uls tur ichmeer Unen uu
Зочин · 2016/06/03
намын гишүүдийн онц их хурал зарлаж луйварчи
дыг намаас хөөж цаазал
urgen · 2016/06/03
uls torch boloh boloogui bnaaa. 40 garsan er shuu dee ta. Gomdoh gedeg huniig ooriig ni suitgedeg 1 nomeriin tseerleh zuil. End zovhon ehnii shalgalt
Зочин · 2016/06/03
uls tor gedeg ersdel shuu de. Ersdeld ortono gedeg hiimorio sergeej hom sn unshuul gesen ug. Ug ni er hun yaj ch jiigdsen jiigdeegui yum shig yavah ni iluu neg hund avchirdag yum. Tegeed ch ooroo songoj orson namaa buruu ch bsan muulah ni zovhon esreg huchind l olz boldog yum. Huniig ooriinhoo tuhai yu yarij bgaagaar ni bish busdiin talaar yu yarij bgaagaar ni dugne gesen ug bii.Ugiig hadgal. Helsen ug mongo heleegui ug alt
Зочин · 2016/06/03
Arai ch dee! Ene namaar toglodog heden hulgaich bgaa...
Зочин · 2016/06/03
Худлаа бухимдаад байхаар шууд алалцах хэрэгтэй
зочин · 2016/06/03
Ичээчээ ич ич ичдэггүй хар хүүрнүүд юмдаа АН гэж хуурч, хулхидаж дуусахгүй юм аа? энэ сдакууд яаж амьдраад байгаан бэээээ
Зочин · 2016/06/03
Цандэлэгийг гаргахгүй байх найрааг уг нь с.Баярцогт хийсэн юм, харин З.Энхболд бол одоохондоо АН-д бугшсан, ҮЗХ-д үй олгоороо шургасан АЛТАНГАДАСынхныг яагаад ч дийлэхгүй байгаа юм. Дийлэхгүй байгаа гэдэг чинь хуйвалдсан гэсэн үг биш. Цандэлэг тэнэг л байна даа, яг захиалагчийг олохгүй наагуур хүн муулаад яаахнав дээ, харин ч З.Энхболд өөрийг чинь үнэлдэг, Газар Тариаланг хөгжүүлэх эрх бүхий Даргын суудал олгоно гэж амлсан байна шүү дээ, З.Энхболдыг муулж тэнэгэтэхээр харин наад С.Баярцогтынхоо жинхэнэ нүүр царайг илчилж, Сэлэнгэчүүдэд таниулах хэрэгтэй ш дээ. Энэ жил Газар-тариаланг-бодлоготойгоор унагах ажлыг Баярцогтын Тоглоомын Засгийн Газар хангалттай гүйцэтгэлээ шүү дээ. Гэтэл УИХын дарга д хүч нь хүрэхгүй байна гэдгийг ойлгох чадваргүй, бас жинхэнэ дайснаа таньж олж мэдэхгүй бол ард түмэн дэмжих үү
зочин · 2016/06/03
АН гэдэг худалч, хулгайч, хулхи, оффшорчин намд хэн итгэж саналаа өгөх вэ дээ?
Зочин · 2016/06/03
Ene nuhur bol caashaa
Зочин · 2016/06/03
shudraga hun shig baidag ta namaa tseberleh heregtei shuu arai dendenee
Naraa · 2016/06/03
АН бүр сүйрч байгаа нь тодорхой шинэчлэх хэрэгтэй Танд амжилт хүсье
zochin · 2016/06/03
odoo boliochee xoorondoo alaltsaad uls orniig xaash ni chigluulj udirdax gj baigaan be iim xumuusiig irged songoxku shu dee
zochin · 2016/06/03
хөл толгойн мэдэгдэхгүй дотроо хагаралдаж байгаа байж яаж улс орноо удирдах юм бэ?
Зочин · 2016/06/03
ha estoi unen hellee....... ene hun daanch hojuu harj yhaarch mederch... tiim bolood ydaj bn
Зочин · 2016/06/03
Одоо зайлах цаг чинь дөхөж байна даа. Сонгуулийн дүнгээ хараад уйлж, зүрхний шигдээс болов доо. 26нд эмээ уухаа мартав аа хаха
Баатар · 2016/06/03
Цандэлэг Монгол төрийн бодлого тодолрхойлоход оролцоод, Монгол хүний ухаанаар ярьж чадах Морины хийморьтой Монгол хүн шүү. Хулгайч нартай нийлж хулгай хийхгүй учраас хасагдсан байх
Баатар · 2016/06/03
Цандэлэгээс газар тариалан эрхлэгч олон мянган хүн, Монголын ард түмэн хариуцлага нэхэх байсан юм. Одоо Зи гээс нэхэх болж дээ.
Ганбаа · 2016/06/03
АН-д бодлого ярих хүн хэрэггүй зүгээр л даган баясаж кноп дарах хүн л хэрэгтэй байсан юм байх даа
Ганбаа · 2016/06/03
Эрдэнэтунгалаг нэрээ татах биз ээ. Арай улс орон, олон нийтийн төлөө тэмцэх чадвартай нь Цандэлэг байж таарна.
АРД · 2016/06/03
ЭРДЭНЭТУНГАЛАГ МОНГОЛЫН ТӨРД ГАРЧИХГҮЙ БАЙХ.ИНГЭЖ ТӨРӨӨ ДОРОМЖЛОХ АРД ТҮМЭН БАЙХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ.АТРЫН 3 Р АЯН УУЛ НЬ ИХ ЗӨВ ЭХЛЭЛ ГЭЖ БОДОЖ БАЙСАН ШҮҮ.АН ГАРААД ТОЛГОЙ НЬ ХҮРЭХГҮЙ УСТГАСАН БАЙХАА.
Зочин · 2016/06/03
Цандэлэг байсан бол ялгаатай нь эрүүл хүнс идэх байсан шүү монголчуудаа
Зочин · 2016/06/03
АН -д хүн санал өгөхгүй ш дээ
Зочин · 2016/06/03
Л.ЦАНДЭЛЭГИЙГ БОЛ ЕРӨНХИЙДӨӨ МЭДНЭ. СЭТГЭЛ САЙТАЙ Ч НЭГ Л АЗГҮЙ ГЭХ ЮМ УУ, УУЖИМ ДОТОРТОЙ ХҮН ГЭХ ЮМ УУ ГАЙХААЛ БАЙДАГ ЮМ. БИТҮҮ МОРЬ ҮНЭ ЦОХИЖ АВЧААД УЛСЫН НААДАМД УЯЧ НЬ ЗАРЧИХСАН БАЙХАД ОЛОН ДОЛООН ЮМ ЯРИЛГҮЙ ЭР ХҮН ШИГ ЗАНГАРАГТАЙ ЗАГНАЖ БИЛЭЭ. УЛС ТӨРД ОРОХ БОЛОМЖ БАЙХАД БИЗНЕСЭЭ Л ХИЙЕ ДӨЧ ГАРСАН ЭР ДӨРӨӨ ДААСАН АТ БОЛООГҮЙ БАЙНА ГЭЭД ТАТГАЛЗАЖ БАЙХЫГ НЬ ХАРЖ Л БАЙСАН. ХЭЛИЙ ГЭСНЭЭ ХЭНЭЭЧ ЭМЭЭХГҮЙ ХЭЛЧИХДЭГ ШУДРАГА. ТЭР ДУУЧИН ГЭХ ХҮҮХНЭЭС ХАМААГҮЙ ДЭЭР БАЙСАН ШҮҮ. ДУУЧИН ХҮҮХЭН АРАЙ Л МОНГОЛЫН ТӨРД ГАРЧИХГҮЙ БАЙХ.
зочин · 2016/06/03
ЗИка Энхболдыг битгий сонгоочээ дарангуйлал үүслээ Энэ улсад
зочин · 2016/06/03
Тэр дуучин Энхболдыын нууц амраг нь юм уу тэгээд
zochin · 2016/06/03
Ardchilsan namin gishuun bsan yum u.Tegeed yagaad dandaa esreg yum yariad Gazar tarialan erhlegchdiig demjsen olon turliin bodlogo arga hemjeeg yu ch hiigeegui gej haraar budaad bsan nuhur ve.Ulsad tushaasan budaani tonn tutamd nemegdel uramshuulal ugsun. jil bur tonog tuhuurumjiin bolon shatahuuni demjleg. hungululttei zeel. gazraa ashiglah. ezemshih nuhtsul bololtsoo. ur bordoonii demjleg geed gazar tarialanchdiig ikh l harj uzej demjih yum.Harin ted avah tusmaa tsaashilj zeelee barag shuud belneer avah yum yariad l. Yamni derged san baiguulaad baritsaa hurungunii daramtaas gargaad olgoj ch baih shig....
Зочин · 2016/06/03
Эрдэнэтунгалаг ичиж байгаа байлгүй дээ
zochin · 2016/06/03
TSAAGII chi AN-taigaa niilj TARIALANCHDIIG YAJ ZOVOOLOO DO BUUDAIGII NI CHANARGUI GD L ER NI AN CNINI IIM L NOVSH BSAN BGUI YU DA CHI GAR HOL NI BOLOH HEREGGUI BSAN UM AN-IIN NOHORTEI L BOL AN-S DEVSHUULEED BAIH UM BISHUU NAM CNINI JISHEE NI ERDENE TUNGALAG BNAA
Зочин · 2016/06/03
Э б нэртэнгүүдийг цаазалвал таарна зэ бол монгол орноор тоглож бгаа хүн шүүдээ 26 жил
Zochin · 2016/06/03
Enhbold neeree yasan tsadaj hanadaggvi mal ve helj yrij bgaa vgnvvdiig ni ee chaavaas ovoo uhamsartai ym gej bodsiin
Зочин · 2016/06/03
эмэгтэйчүүдээ оруулахгүй бол сонгуулийн хороо хүлээж авахгүй тэгэхээр өөр арга байхгүйшдээ
Зочин · 2016/06/03
Uriin Buudaigaa Ider ureegee uralduuldag hun dee
ардчилсан намын ... · 2016/06/03
Хамгийн сүүлд нэр нь гарч бга хэд бол жинхэнэ новшнууд шүү сонгуульд ялагдаасай дараа нь хариуцлага тооцож цаазлах хэрэгтэй
Зочин · 2016/06/03
Цанлэг шудрага хун шуу! Ардчилсан нам зов хуний дэвшуулэх хэрэгтэй бсан юм даа. Р. Бурмаа тэтгэврийн авгайгаар яанаа? явж ч чадахгуй хоорхий амьтан...
г жагаа · 2016/06/03
танд баяр хүргэе заавал ингэж доромжлуулсаныхаа дараа биш бид эднийг урьдчилан харах ёстой бусуу тэгвэл цаашид бид та болон бусад нь эднийг шүүн хэлцэх л үлдлээ
зөв сонголт ... · 2016/06/03
АН нам биш мафи болсныг энэ нөхрөөс өмнө Ардчилалын анхных гэгдэгч Бат Үүл хэлсэн шүү дээ Баярцогтяагаад дэвших болсныг харин улам тодрууллаа Сонгогчид хэрхэхийг мэдтүгэй
Зочин · 2016/06/03
Zuv dee. Arai dendej ba.
Зочин · 2016/06/03
олон жил хонгололт зээл тулш авчихаа ингэх хэрэг бна уу даа
Зочин · 2016/06/02
Сахалтай байцаа минь уйл болохгуй бол чанга уйл
Зочин · 2016/06/02
Tsandelegee ankhaaraltai bgaarai tanai Namiin naad hed chin mafuud shu. Ayultai
Зочин · 2016/06/02
Зов ажил хийж явуулах нам ямар хамаа бна найманд найз бдаггуй юм
Зочин · 2016/06/02
Баярцогт яаж гарч ирсэнийг тодорхой гаргаж тавилаа Одоо Энхбаярыг гаргаж тавих хэрэгтэй ард тумэн гаргаж узье гээд байгаа Баярцогтыг угуй гээд байгаа
Зочин · 2016/06/02
Дуучид, жүжигчдийг болъё доо. Тэд УИХ-ыг бүр илүү самарна шүү дээ. Тэд хүн зугаацуулдаг л хүмүүс.
Зочин · 2016/06/02
oilgomjtoi dur zurag haragdaj bn.tsever ofshor Bayrtsogtiin hor bn.MANANgiin tohiroo
Зочин · 2016/06/02
Газар тариалангаас хүн бвал зүгээр блаа гэж бид дуучингаар яахав дээ цаг хэцүү бхад дуучин талхны асуудал шийдлээ юу хэцүү юмаа юмаа
төрөө цэвэрлэе · 2016/06/02
АН ын бодит төрхийг гаргаж тавилаа. АН, МАН ын хооронд ялгаа байхгүй. Төр бараадаж баяждаг жишиг тогтоогоод байгаа сая доллар мартагч баярцогттонуудын АН, төрөө 70 сая долларын өрөнд унагасан баяртаны МАН ын эсрэг иргэд саналаа өгч байж энэ луйварчдыг төрөөс зайлуулна. Өөр зам байхгүй. 26 жил иргэд АН, МАН ын төлөө саналаа өгч төрд гаргасан. Хөгжил ч алга, харин өр зузаарсаар байна. Эдийн засаг навс унасан. ОДОО саналаа АН, МАН ын эсрэг өгөх ганц гарц байна
Зочин · 2016/06/02
nice
Zochin · 2016/06/02
Ene hunii yariltslagiig zunduu uzlee. Ih shudarga hun shig bna. Ardchilsn namd ug ni iim hun ni heregtei l yum.
зочин · 2016/06/02
энэ чинь АН-н гишүүн байсан юмуу тэгвэл ч намынхаа нэр хүндийг унагахад нилээн үүрэг гүйцэтгэсэн дээ Бурмаатайгаа нэг нам л юм байна ш дээ
Зочин · 2016/06/02
эсгий хийх газар нохой " NO" гэж үнэн үг шүү ХЭНЭЭ ...за за нэр нь ч орж ирэхгүй юм
Зочин · 2016/06/02
ENE SONGUULIAR UGAASA ARDCHILSAN NAMIIHAND SANAL OGHGUISHDEEE.
Зочин · 2016/06/02
yag unen.balairch ugvh bgaga meddegui um
тариаланч · 2016/06/02
Зохиолын дуучнаар сольж байдаг. Овоо гарууд шүү
Зочин · 2016/06/02
Малчид тариаланчдын дуу хоолойг яаж байгаа юм бэ.