"Яг түүн шиг” шоу үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө нь уяад байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Өчигдрийн дугаарт Л.Ган-Эрдэнэ "Харанга”-ын Лхагваа, Б.Амархүү "Хурд”-ын Цогоо, Э.Энхболд Лэди Гага, Б.Маралжингоо дуучин Пинк, Энхзол - Faith Hill зэрэг дүрд хувирсан. Тэгвэл энэ шоу үзэгчдийн хүртээл болоод удаагүй байхад дараах гэрэл зураг цахим ертөнцөд тархсан юм.
Хөтлөгч Цоомоо оролцогчидтой хамт сельфи хийсэн эл зургийг анх харвал ямар ч нууц зүйлгүй, энгийн л харагдана. Гэвч сайн санавал оролцогчид ийм дүрд хувирсан нэвтрүүлэг одоо болтол гараагүй билээ. Харин үүнийг учир өчигдөр л тайлагдав. Тухайлбал, орролцогч Э.Энхзол Рианна, Л.Ган-Эрдэнэ Д.Сосорбарам, Э.Энхболд Их Британийн алдарт дуучин Том Жонесийн дүрд хувирахаар болсон билээ. Зарим нэг нь оролцогч нар өөсрдийн хувирах хүнээ сонгодог гэх таамагийг ч дэвшүүлээд байна.