"Шар хад"-ны эмнэлэгт хэвтүүлэх гэж байгаа аж
2016/06/07
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсаны хэргийг мөрдөн шалгаж байгаа ажлын хэсгийнхэн түүний эхнэр Б.Булганыг өнгөрсөн өвөл яллагдагчаар татан Төв аймгийн шоронд цагдан хорьсоноос хойш таван сар шахам хугацаа өнгөрч байна.
Энэ хооронд Булганы ээж “Охин минь өмгөөлөгчтэйгээ ч уулзаж чадахгүй байгаа. Одоо ер нь амьд уу үхсэн үү гэдгийг мэдэхээ ч байлаа” хэмээн байн байн хэвлэлээр мэдэгдэж байлаа.
Харин сар гаруй өмнө УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нар Төв аймгийн шоронд очиж түүнийг эргэсэн бөгөөд шоронгийн хашаанаас гарав уу үгүй юу л жигтэйхэн сүр дуулиантай мэдэгдэл хийж, Б.Булганыг байнгын гэрэлтэй өрөөнд цагдан хорьж байна, баахан эрчүүдийн дунд ганцаараа хоригдож байна, бие засах суултуур нь сараалжин хаалганы дэргэд хүний нүдэнд ил байгаа учраас бие засч чадахгүй байна гэх зэргээр шуугиан дэгдээсэн юм. Үүнээс болоод прокурорын байгууллагаас газар дээр нь очиж шалгалт хийсэн байв. Энэ шалгалтаар Б.Булганы эрх тэгтэл зөрчигдөөд байгаа юм огт үгүй захидал бичих үзэг цаасаар хангаагүй зэрэг ганц нэг зөрчил байгаа нь нотлогдсон бөгөөд мөрдөнгийнхөн үүнийг засч залруулна хэмээн ярьж байлаа.
Тэгвэл сүүлийн үед Б.Булганы бие эрс муудсан тухай үнэн худал нь үл мэдэгдэх мэдээ Төв аймгийн шоронгоос сонсогддог болсон байна. Уг нь прокурорууд болон Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, ажилтнууд түүнийг хорих 461-р анги руу шилжүүлнэ, бие нь харьцангуй сайн байгаа ч гэсэн хэд хоног эмнэлэг хэвтүүлнэ гэсэн боловч Төв аймгийн шоронгоос өөр газар руу огт шилжүүлэхгүй тэнд нь хорьсон хэвээрээ байгаа юмсанж.
Гэтэл хэд хоногийн өмнөөс “Булган сэтгэцийн гүнзгий өөрчлөлтөнд орж, элий балай юм ярьдаг болсон учир галзуугийн эмнэлэгт хэвтүүлсэн нь дээр” гэсэн яриа шорон дотор гарах болжээ. Олон жил дарж нууж явсан зүйлийг нь ахин дахин сэдрээж асуугаад байхаар сэтгэл санаа нь хямран хэвийн биш болсон байж мэдэх ч эргэлзээтэй зүйл бас байна. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хүмүүс аль хэдийнэ хэргээ хүлээсэн гэдгийг баттай эх сурвалжууд хэлж байгаа бөгөөд энэ хэргийн талаар олон нийтэд албан ёсоор зарлах нөхцөл бүрдэхгүй, энэ хэрэг дээр ажиллаж байгаа тагнуулын ажилчдыг дарамтлах хандлага сүүлийн үед ихэсч байгаа гэсэн маш ноцтой мэдээлэл бас байгаа юм. Энэ хэргээс болж Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зөрчилдөж “Таны яриад байдаг хууль журам, шударга ёс хаана байна?” хэмээн бухимдсан гэх мэдээлэл ч байгаа. УИХ-ын сонгуулиас болоод улс төрийн хүрээнд үймээн бужигнаан ихэсч, ард иргэдийн анхаарал ч тийш хандчихаад байгаа үед тодорхой эрх мэдэлтэй тэгсэн атлаа С.Зоригийн хэрэгт холбоотой хүмүүс Б.Булганыг сэтгэцийн өөрчлөлттэй болсон нэрээр шоронгоос гаргаж аваад адаг сүүлд нь “Эдгэшгүй галзуу” гэдэг том халхавч зүүж хэргийг юу ч биш болгож хаях зорилготой байж ч мэднэ.
Мөн Б.Булган өөрөө хэн нэгний занаанд өртөж, сэтгэцийн өвчтэй болж жүжиглэж эхэлсэн ч байж мэднэ. Энэ дайны арга сэдээд өөрийгөө эвгүй байдлаас аваад гарчихаас сийхгүй “айхтар” эмэгтэй гэдэг нь өнгөрсөн 17 жилийн хугацаанд таг чиг явсанаас нь мөн одоо байсхийгээд л мэдүүлгээ өөрчилж байгаа зэргээс харагдаж байгаа юм.
НОЦТОЙ МЭДЭЭ №15/613/ 2016 он
Зочин · 2016/06/08
БИТГИЙ ШААЦГАА БИТГИЙ ШОУДАЦГАА!!!! ХУРЦАА ЧИ 6.30- НД ЕЕРЕЕ ХАМГИЙН ЭХЛЭЭД ЯВАХ ХУУХЭДШТЭЭ!!!!!
Зочин · 2016/06/08
Нинж гэдэг хун хаачсан бэ тэр хун юу яриад юу болоод хаачихсан бэ сонирхрл татаад бдаг
irgen · 2016/06/07
huurhii duu ene emgtei mun ch ih tesch baina daa odoo galzuursan bolgoj alj avah ni dee
yz · 2016/06/07
manan baigaa tsagt ene hereg ilrehgui ni ali ert todorson shuu dee uur zasag garsni daraa tun hurdan ilerneeee
irgen · 2016/06/07
unen hudal ni medegdehgui yasan hetsuu ym be Nuguu Uhsen hunii hohi gedeg ni bolj bna da huurhiiduu Zorig agsan yas ni munch ih undulzuh ym daa burhan mini