С.САРУУЛ

Засгийн газар иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг худалдан авах шийдвэр гаргасан. Үүний дагуу ирэх долоо хоногоос ажлыг эхлүүлэхээр болсон талаар “Сайн хувьцаа” төслийн ажлын хэсгийнхэн мэдээлэл хийв. Тодруулбал, Засгийн газраас нэг ширхэг хувьцааны үнийг 933 төгрөгөөр үнэлж эхний ээлжинд 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдан авах юм.

Тэгвэл Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаагийн оронд томилогдсон Баабар буюу нийтлэлч Б.Батбаяр хувьцааны асуудлаар “Засгийн газар 1072 хувьцаанаас худалдаж авна гэдэг тэнэглэл. Тэнэглэлд хязгаар үгүй. Ард түмэн маргаашийг нь дээрэмдэж байгааг мэдэхгүй. Мэдсэн ч тоохгүй байна. Хүн тоохоо болиод үнс болчихсон нүүрсний газар дор буй ордыг улс хувьцаалж тараагаад эргүүлж худалдаж авна гэдэг тэнэглэл” хэмээн жиргэжээ.

Харин олон нийтийн дунд Ерөнхий сайдын ахлах зөвлөх яагаад Ерөнхий сайдыг ингэж хэлж байгааг гайхаж эсэргүүцсэн байдалтай байна.

Эх сурвалж: www.polit.mn