Хувьцаагаа худалдах гэсэн иргэд банкуудад оочерлож байна
2016/06/13
Хувьцаа худалдах гэсэн иргэд үүрээр ирж банкуудын гадаа дугаарлан зогсжээ. Иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өөрт байгаа 1072 ширхэг хувьцааныхаа 30 хувийг худалдаж, 300 мянган төгрөгтэй болохоор ийн оочерлож байгаа юм.
Уг нь иргэдийн материалыг харьяа харгалзахгүйгээр аль ч банкны, аль ч салбарт ажлын бүх өдрөөр хүлээж авна. Харин иргэд ганцхан өнөөдөр байгаа юм шиг оочерлож, ажилчдад ачаалал үүсгээд байгаа гэнэ.
Арилжааны банкуудын тавьж буй нийтлэг шаардлага:
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 322-оос доошгүй ширхэг хувьцаа эзэмшдэг
- Банкинд хүсэлт гаргах өдрөө 18 нас хүрсэн байх
- Иргэний бүртгэлийн зөрчилгүй байх
- Иргэний цахим үнэмлэх /Үнэмлэх гээсэн бол ТҮЦ машины лавлагаа/
- Тухайн банкинд данстай, эсвэл данс нээлгэсэн байх
- Өөрийн биеэр ирэх гэсэн шаардлагуудыг тавьж байна.
Иргэд дурын арилжааны банкинд материалаа бүрдүүлж өгнө. Ингээд долоо хоногийн дараа дансанд мөнгө нь орох юм. Ингэхдээ 300 мянган төгрөгийг гурав салгаж, 100 мянгаар нь хийнэ. Дансанд тань мөнгө шилжиж орсон тохиолдолд гар утсанд мэдэгдэл ирэх юм.
Гэхдээ энэ хувьцаа иргэн бүрд адил, тэгш байхгүй гэдгийг сануулж байна. Учир нь 1072 ширхэг хувьцааг өмнө нь оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэлэн мөнгөөр хүртчихсэн. Энэ удаад дээрх хэлбэрээр хувьцааны үр ашгаа хүртээгүй иргэд л хамаарах юм. Иргэн та хувьцаатай эсэхээ http://net.schcd.mn/registration/ эндээс шалгана уу.
irgen · 2016/06/13
300.00 myanga chin gant udriin l hoolnii mungu shi de huurhiis mendee teneghench ymaa daa