Эрдэс дутагдсаны шинж тэмдгүүд
2016/06/26
Хэрэв тэр дохиог бид эс мэдээд үл тоох юм бол бид хэсэг хугацааны дараа цаг алдаж өвчний эдгэрэлтийг удаашруулах , хүндрүүлэх магадлалтай болдог. Иймээс янз бүрийн шинж тэмдгүүдээр эмгэгээ эрт илрүүлэхэд туслах доорх зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу?
Арьсны хуурайшил, хагарал
Таны биед Е амин дэм дутагдажээ. Самар, тослог загас, ургамлын тосоор та энэхүү дутагдлаа нөхөж болно. Е амин дэм хүнд ихээр дутагдвал үргүйдэлтэй болох аюултай.
Үс, хумс хэврэгших
Эдгээр шинж нь В амин дэм, кальци дутагдалтайг харуулж байдаг. Үүнийг бүхэл үр, буурцаг, бүх төрлийн үр тариа нөхөж чадна. Хэрвээ нөхөж чадахгүй бол хүн амархан ядарч сульдах, ясний сийрэгжилттэй болдог.
Буйлнаас цус гарах
Энэ нь сонгино, сармис, жимс жимсгэнэ, хүнсний ногоонд байдаг нь витамин С ээр дутагдсаны шинж байдаг. C амин дэм дутагдсан үед чийг бам өвчинтэй болох ба мөн судасны хана хэврэгшдэг.
Нойронд муудах, цочимтгой болох
Магни, кали хомсдсоны шинж. Эдгээр элементүүдийг нөхөхдөө хатаасан чангаанз, чангаанзны зуурмаг, хар чавга болон манжинг хүнсэндээ хэрэглэснээр нөхөж болох юм байна. Эс нөхвөл мэдрэлийн ядаргаанд орох ба гарын алга хөлийн хөлөөр хүйтэн хөлс дааварлана. Мөн шөрмөс татах нь мөн магни, кали дутмаг байгаагийн шинж юм байна.
Арьс биржийж уян хатан, өнгөлөг байдлаа алдах
Лууван, хулуу, улаан лооль, чангаанз, хатаасан чангаанзаар энэхүү эмгэг шинжийг дарж болно. Эдгээрт С, А витамин ихээр агуулагдах ба жимс жимсгэнэ, хүнсний ногооноос улбар шар өнгөтэйг нь түлхүү хэрэглэх нь зүйтэй.
Давсархаг зүйл идэхийг хүсэх
Биенд халдвар орсон болон шээсний замын үрэвслийн өвчний үед энэхүү шинж тэмдэг илрэх ба та даруй эмчид хандан шинжилгээнд хамрагдаарай. Дашрамд дурдахад бөөр, шээсний замын өвчлөлд хамгийн сайн үр дүнтэй хоргүй эмчилгээнд шар будааны уламжлалт эмчилгээ ордог юм шүү.
Амттанд ихээр дурлах
Магадгүй та мэдрэлийн ядаргаанд орсон мөн биеийн ерөнхий эрчим хүч тань буурсан байх магадлалтай. Энэ нь глюкоз дутагдсаны шинж юм байна. Энэ тохиолдолд зөгийн бал, эсвэл хар шоколад хэрэглэвэл ходоод гэдсэнд илүү ашигтай байх болно.
Исгэлэн зүйл идэх хүсэл төрөх
Энэ нь элэг болон цөсний хүүдийн эмгэгтэй байгаагийн шинж. Ийм үед бие өөрөө эдгээр бүтээгдэхүүнийг шаарддаг. Хоолны дэглэм барих шаардлагатай.
Гашуун зүйл уумаар санагдах
Та ходоод гэдэсний замын асуудалтай байгааг илэрхийлдэг. Үүнд бага зэргийн цэвэрлэх эмчилгээ тохиромжтой.
Наран цэцгийн үрийг идмээр санагдах
Таны бие антиоксидантаар дутмаг байна. Антиоксидантууд нь хvний бие организмыг єєх тос болон нvvрс усны илvvдлээс ангижруулдаг ба С, А, Е витаминд илvvтэй байдаг нь тогтоогдсон. Мөн цайр, байгалийн гаралтай ногоон цай, улаан дарс, зарим төрлийн жимс ногоонд тодорхой хэмжээнгээр агуулагддаг юм байна.
Эх сурвалж:www.Mongoljingoo.mn
Зочин · 2016/06/26
nice