Ц.Оюунгэрэл сайдын урилгаар БНХАУ-ын Соёлын сайд ноён ЦАЙ У манай улсад албан айлчлал хийнэ
2013/09/23
Соёл, спорт, аялал жуучлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэлийн урилгаар БНХАУ-ын Соёлын сайд ноён ЦАЙ У тэргүүтэй албаны төлөөлөгчид энэ сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын хийх юм. ЦАЙ У тэргүүтэй төлөөлөгчид маргааш ССАЖ-ын дэд сайд тэргүүтэй албаны хүмүүс “Чингис хаан ” олон улсын нисэх онгоцны буудлын “Ёслол хүндэтгэлийн танхим”-д угтан авах юм. Үүний дараа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд төлөөлөгчдийг хүлээн авч уулзана. Харин 15:00 цагт Ц.Оюунгэрэл сайд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн “Б” танхимд БНХАУ-ын Соёлын сайд ноён ЦАЙ У тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах бөгөөд Монгол Улсын Соёлын яам, БНХАУ-ын соёлын яам хооронд “2014 онд Соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах тухай” протоколд гарын үсэг зурах юм. Уг үйл ажиллагаа төрийн ордоны хүндэтгэлийн бага танхимд зохион байгуулагдах юм байна. Мөн ССАЖЯамны зүгээс төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байгаа бөгөөд Чойжин ламын сүм музей, Уран зургийн галарейн уран бүтээлтэй танилцуулахаар төлөвлөжээ.
Харин 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр БНХАУ-ын Соёлын сайд ноён ЦАЙ У тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхах юм байна.
МОНГОЛ УЛС, БНХАУ-ын соёлын салбарын хамтын ажиллгаанааны танилцуулгаас
Соёлын салбар дахь хамтын ажиллагаа
Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс 1949 оны 10-р сарын 16-ны өдөр дипломат харилцаа тогтоосон
1994 Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ны Засгийн газар хооронд соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулсан
- БНХАУ-ын Соёлын сайд Монгол Улсад албан айлчлал хийсэн
2001 Монгол Улсын Үндэсний номын сан болон БНХАУ-ын Үндэсний номын сан хооронд хамтран ажиллах тухай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу жил бүр номын сангийн 5 мэргэжилтэнг 7 хоногийн хугацаатайгаар харилцан илгээж, Монгол, Хятад хэл дээр бичсэн ном, хэвлэл солилцож байна.
2004 БНХАУ-ын Соёлын өдрүүдийг Монгол Улсад зохион байгуулсан
- Монгол Улсын соёлын өдрүүдийг БНХАУ-д зохион байгуулсан
2007 БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Богд хааны Ордон музейн урд хэсгийн сэргээн засварлалтыг хийсэн
2008 Монгол Улс, БНХАУ хамтарсан эрдэмтэдийн Монгол ардын уртын дууны хээрийн судлагааг эхлүүлсэн.
2009 Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн Албаны хооронд соёлын салбарт хамтран ажиллах тухай
2010 Соёлын төв харилцан байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан.
2010 Монгол Улсын БСШУЯ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёлын яам хооронд соёлын биет бус өвийг хамгаалах тухай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг
2012 Соёлын сар харилцан зохион байгуулах тухай протокол байгуулсан бөгөөд энэ ажлын хүрээнд 2012 оны 04 дүгээр сард Монгол Улсын урлагийн баг Бээжин хотноо уран бүтээлийн тоглолт, уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан. 2012 оны 08 дугаар сард БНХАУ-ын соёлын сар Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан.
БНХАУ-ын Соёлын сайд ноён ЦАЙ У-гийн товч намтарыг танилцуулбал
Яс үндэс: Хан үндэстэн
1949 оны 10 дугаар сард БНХАУ-ын Гансу мужийн Ланжоу хотод төрсөн.
Боловсролын зэрэг: Хуулийн ухааны доктор.
2008 оны 9 дүгээр сараас хойш БНХАУ-ын Соёлын сайд, Соёлын яамны Хятадын Коммунист намын хорооны нарийн бичгийн дарга, ХКН-ын төв хорооны Олон нийттэй харилцах газрын орлогч дарга.
2008 оны 3 сараас БНХАУ-ын Соёлын сайд, Соёлын яамны ХКН-ын хорооны нарийн бичгийн даргын орлогч, ХКН-ын Хятадын төв хорооны Олон нийттэй харилцах газрын орлогч дарга.
2005 оны 6 дугаар сараас 2008 он хүртэл Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны дарга, ХКН-ын төв хорооны Олон нийттэй харилцах газрын орлогч дарга, ХКН-ын төв хорооны олон нийттэй харилцах албаны дарга.
1997 оны 6 сараас 2005 хүртэл ХКН-ын төв хорооны Олон улстай харилцах газрын орлогч дарга.
1995-аас 1997 онд ХКН-ны төв хорооны Олон улстай харилцах газрын cудалгаа, шинжилгээний хэлтсийн дарга, ХКН-ны төв хорооны Олон улстай харилцах газрын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч.
1983-аас 1995 онд Хятадын Ард түмний гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэгийн ерөнхий захирал, Төв хорооны гишүүн, Хятадын Коммунист залуучуудын эвлэлийн төв хорооны байнгын гишүүний албыг тус тус хашин, Бүх Хятадын залуучуудын холбоонд Үндэсний хорооны гишүүн, Үндэсний хорооны байнгын гишүүн, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, хэргийг хамаарагч зэрэг албыг давхар хашиж байсан.
1982 оны 7 сараас 1983 он Бээжингийн Их сургуулийн Олон улсын улс төр судлалын тэнхимд багш.
1978 оны 9 сараас 1982 онд Бээжингийн Их сургуулийн Олон улсын улс төр судлалын тэнхимд суралцаж байсан.
1976 оны 10 сараас 1978 онд Гансу мужийн Түлш, Химийн үйлдвэрийн ерөнхий газар, Гансу мужийн Нүүрсний ерөнхий газрын ажилтан
1971 оноос 1976 онд Гансу мужийн Шандан нүүрсний уурхайд ажиллаж байсан.
1968 оноос 1971 онд Гансу мужийн хөдөөгийн Гаотай тосгонд ажиллаж байсан
1956 оноос 1968 Ланзауд суралцаж байсан.
Ноён Цай У нь 1973 оны 1 сард Хятадын Коммунист намд элсэж, Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн 10 дахь үндэсний хорооны гишүүнээр сонгогдож, ХКН-ын 15, 17, 18 дугаар их хурлын дэд дарга, ХКН-ын 17 дугаар төв хорооны гишүүн байсан. Тэрээр одоо ХКН-ын 18 дугаар төв хорооны гишүүн.