Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 04. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 30. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, хоёр хар мэнгэтэй, улаагчин гахай өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Хий

Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эрлэг лугаа учирна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.