Ерөнхий сайд Н.Алтанхуяг гурван сэтгүүлчийг яллуулав
2013/09/24
Монголд чөлөөт хэвлэл үүссэний 25 жилийн ой, Монголын сонины холбоо байгуулагдсны 15 жилийн ой удахгүй болно. Энэ ойн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэнд ноцтойгоор халдсан хэрэг гарлаа.
Саяхан Чингэлтэй дүүргийн шүүх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гомдлоор гурван сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцжээ. Чингэлтэй дүүргийн шүүх хуурамч нотлох баримтыг үндэслэн, сэтгүүлч нарыг яллах чиглэл баримтлаж, долоо хоног тутмын “Тэргүүн” сонинд мэдээ бичсэн сэтгүүлч, тус сонины орлогч эрхлэгч, сонины эзнийг яллаж, нийтдээ 30 гаруй сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дутуу, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, нотлох баримт хуурамч байгааг сэтгүүлчдийн өмгөөлөгч нар тайлбарласан боловч тус дүүргийн шүүгч Зориг ямар ч тайлбар, нотлох баримтуудыг хүлээж авалгүйгээр нэг сонины гурван сэтгүүлчийг Эрүүгийн хуулийн 111-р зүйл ангийн 2-т зааснаар яллаж, албан тушаалтан эрх мэдэлтнүүдэд үйлчилсэнд сэтгүүлчид гомдолтой байгаа аж.
Тиймээс тэд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Сонины холбоо, Сайтын холбоо, Хүний эрхийг хамгаалах байгууллагуудад хандан гомдол гаргаад байгаа бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувийн амьдрал, эхнэр хүүхэдтэй холбоотой мэдээллүүдийг дэлгэж, хэвлэлийн бага хурал хийх гэнэ.
Зочин · 2013/09/25
setguulch nar uursduu hun shig ajlaa zuv hiij zuv medeelel humuus hurgeh uuregtei shde. Chadahgui baij saidaa muulaad yawaad baigaa setguulch nariig yallah ni medeej shd. Tsaana chin hugjiltei orond yerunhiilu****ih ni ner turd haldsan geed 25 jil yal awah bol enuuhend bainshd.
û · 2013/09/25
Zuv. Setguulch nar hamar doorhi hagarhai gedeg shig l ****aj yawdiin. Hun gutgeh n herees hetreed bsiimaa daanch.