Хүүхдээ харж байсан гэхээрээ л ажилд орж болдоггүй юм уу?
2016/07/08
Би одоо 25 настай их сургуулиа төгссөн жилээ 7 сар ажилласан. Тэгээд жирэмсэн бол ажлаасаа гараад одоо гэртээ суусаар 2 жил гаруй болж байна. Ноднин хавар өөрийнхөө сонирхолоор сургалтад суугаад тэрнээсээ хойш идэвхитэй ажил хайж анкет бөглөөд бүтэн жил болж байна. Одоо болтол ажилд орж чадаагүй л байна. Би чадваргүй сул дорой болоод л ажилд орж чадахгүй байна гэж бодогдоод бүүр сүүлдээ өөртөө итгэлгүй болоод байна.
Тэгээд хүүхэдтэй болохоор нөгөөдөх маань ханиад томуу тусах энэ тэрээ гээд л асуудал үүсэх юм. Тэгсээр зунтай золгочихлоо. Хүний нөөцийн менежерүүд залуу ээжүүдэд нэг ч удаа боломж олгож ажилд авч болдоггүй юм байхдаа. Ажлын туршлагагүй хүүхэдтэй гэдгээр маань ажилд авах байгаа байх. Хүн гэртээ байгаа ч өөрийгөө хөгжүүлдэг хүмүүс байна бас тийм биш хүн байна заагийг ялгаж салгаж туршилтын хэд хоног ч болтугай авч болдоггүй юм байх даа хүүхдээ харж байсан гэхээрээ л энэ нийгмийн шавхруу болох ёстой юм уу? ажилд яагаад авдаг юм бэ?
Зочин · 2016/07/09
ene nigem ugasaa iim boltson .
Зочин · 2016/07/08
super
ариук · 2016/07/08
Шантралгүй хөөцөлд. Хүүхэдтэй байтугай ганц бие хүн ч ажилд ороход хэцүү байгаа
negen eej · 2016/07/08
зүгээр дээ битгий шантрай бас иймэрхүү байдалтай л байна. хуучин ажилдаа орох гэсэн өргөдөл өгөөд одоо болтол хүлээж байна уул нь төрсөн ээжүүдийн ажлын байр хадгалагдаж байх ёстой ч хууль хэрэгжих тухай яриад ч хэрэггүй болжээ хэрэг хийсэн бишдээ, яалаа гэж, хүн хохироож байгаа юм бол гээд их л юм бодож бухимдаж явна даа