Н.Мөнхбаясгалангийн "Даншиг зээрд" улсын наадамд айрагдлаа
2016/07/18
Монгол Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадам өнгөрөгч өдрүүдэд хүй мандалын дэнж дээр өргөн дэлгэр болж өнгөрлөө. Энэ жилийн хурдан их насны морины уралдаанд нийт 370 гаруй хурдан буян шандас сорьсноос Завхан аймгийн Цэцэн-уул сумын уугуул, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач, "Мөнхөд ашдын зам" компанийн захирал, "Монголын авто замчин залуучуудын холбоо"-ны тэргүүн Нанзаддоржын Мөнхбаясгалангийн "Даншиг зээрд" айргийн тавд хурдалж унасан хүүхэд, уясан эзэн, хурсан олноо баярлууллаа.
Өнгөрсөн жилийн Нийслэлийн "Даншиг наадам"-д түрүүлж түүхэнд тэмдэглэгдсэн энэ хурдан буян энэ жил улсын наадамд айрагдаж дахин түүхийн хуудаснаа тодоос тод нэрээ мөнхөллөө. Тэрээр "Даншиг зээрд"-ийн эзэн Н.Мөнхбаясгалан хэлэхдээ: Өнгөрсөн жил 21-р зууны анхны "Даншиг наадам"-д их морины түрүү авсандаа их баярлаж бэлэгшээж байсан маань сэтгэлд тодхон байна. Гэтэл энэ жил улсын наадмын айраг хүртэж хэмжээлэшгүй их баярлаж байна. Би өөрөө моринд ороод цөөнгүй жил болж байна. Энэ сайхан туурайтны буянаар "Даншиг наадам"-ын түрүү магнай, улсын наадмын айраг хүртэж түмэндээ өөрийнхөө болон аав, ээж, нутаг усныхаа нэрийг дуурсгасандаа баярлаж бахдаж байна. хэмээжээ. Ийнхүү уясан хүлэг нь уяач эзэн, унасан хүүдээ ээлтэй наадам болж хурсан олныг баясгалаа.
Зочин · 2016/07/18
okay