Залуу жүжигчин Н.Мөнхсоёл олон ангит киногоор олны танил болсон. Харин сүүлийн үед "Яг түүн шиг шоу"-гоор олны эчнээ танил болоод авсан. Тэрбээр үзэгчдэд хөдөлмөрч, сайхан инээдтэй эмэгтэй хэмээн чамгүй магтаалыг сонссон өсч яваа жүжигчин бүсгүй.

Түүний мэргэжлийн карьер өсч байгаа хэдий ч хувийн амьдрал нь цэгцрээгүй л яваа. Анхны амьдралаасаа нэг хүүтэй болсон. Мэргэжил нэгт залуутай нэгэн үе амрагийн харилцаа үүсгэсэн ч бас л бүтэлгүйтсэн. Тэгвэл тэрбээр анхны амьдралынхаа салалтын талаар "учиртай урилга" нэвтрүүлэгт оролцох үеэрээ ам нээжээ. "Эцэг, эхийнхээ өврөөс гарч амжаагүй байж гэр бүл зохиож, хүүхэдтэй болно гэдэг маш олон зүйлийг тэвчих ёстой болдог. Гэтэл бага залуу явсан болохоороо буурьтай суурьтай хандаж чадаагүй үе бол бий" гэв.

О.Ариун