Гэвч архи уусаар л байх юм. Хэтэрхий их хайрлаад байгаа юм болoв уу?
2013/09/26
Сайн байна уу? Энэ өдрийн мэнд. Надад нэг том асуудал байгаад байгаа юмаа. Би одоо 22 настай харин миний найз залуу 25-тай. Бид 2 бусадтай адилхан жаргалтай бас зовлонтой өдрүүд байсан гэхдээ одоо бол зовлонтой нулимстай өдрүүд нь их байгаад би яахаа мэдэхгүй энэ сайтыг санаандгүй олоод надад туслах болoв уу гээд бичиж байна.
Миний найз залуу урьд хүнтэй сууж байсан. Гэвч тэр хүүхэн нь одоо хүртэл бидний хувийн харилцаа амьдрал өдөр хоног, алхам тутамд ямар нэгэн байдлаар ярианы сэдэв болж гарч ирдэг. Энэ нь надад маш хэцүү байдаг. Гэхдээ би түүндээ хэлж чаддаггүй юмаа. Магадгүй хэлэх ёстой байх л даа. Яагаад хэлэхгүй байгаагаа би өөрөө сайн ойлгодогүй. Гэхдээ энэ гол асуудал нь биш. Бид 2 нийлээд 2 жил болж байна. Нэг нэгнээ таньдаг болоод удаж байгаа л даа. Удахгүй гарах хүүхдээ хүлээгээд, бас түүнийгээ нэг ажил оруулчаад, өөрөө сургуулиа төгсчихвөл бид 2н амьдрал хүмүүсээс дээр гардаггүй юмаа гэхэд доор орохгүй амьдарна. Гэвч ганц асуудал нь бас л нөгөө нийгэмд байнга яригддаг архидалт. Анх би түүнтэйгээ танилцахад тэр маань оюутан нзуудтайгаа уух үедээ уудаг л байсан. Харин сүүлийн үед өдөрт хэд хэдэн удаа уудаг. Уухгүй бол уурладдаг, намайг хэлэх хэлэхгүйгээр хэлдэг, бас хааяа зоддог харанхуйд хөөж гаргадаг болсон. Надад ийм байх хэцүү түүний хажуунаас явмаар санагддаг үе зөндөө байсан ч би түүндээ дэндүү их хайртай болохоор хаяад явж ч чадахгүй. Тэглээ гээд архинаас гаргаж ч чадахгүй, уйлаад л, гуйгаад л явж байна. Уул нь би дөнгөж 22 настай. Яагаад ийм амьдрал гэж зөндөө өөрөөсөө асуух болсон. Би урьд олон нзтай байсан одоо хэн нь ч байхгүй. Яагаад гэвэл би энэ амьдралаасаа ичдэг. Нзууд маань сал гэж зөвлөдөг. Гэхдээ түүнийг минь хэн ч сайн над шиг мэдэхгүй шүү дээ. Тэр маань хар багаасаа л хүнд амьдрал туулсан. Түүх нь үнэхээр өрөвдмөөр. Эцэг эхийн хайр гэж мэдэхгүй өссөн түүнийгээ хайр болон халамжаар дутаахгүй гэж би хэрэндээ л хичээдэг. Гэвч архи уусаар л байх юм. Хэтэрхий их хайрлаад байгаа юм болвуу? Уул нь залуу хүн шдээ. Эд хийж бүтээх насан дээрээ явж байгаа хүн. Яагаад тэр хар усанд толгойгоо мэдүүлээд хажуудаа байгаа хүнээ зовоогоод байгаагаа өөрөө ч ойлгохгүй байх юмаа. Тэр архины эмчилгээ гэдэг хэр үр дүнтэй юм болоо? Би архинаас гаргадаг хамгийн сайн гэх зүйлийг түүндээ хийж өгч ирээдүйд гарах хүүхэддээ жинхэнэ эцэг ямар байдгийг мэдрүүлмээр байх юм. Учир тэр ч би ч аавгүй өссөн. Надад архинаас гаргах хамгийн хурдан хамгийн шилдэг эмчилгээг хэлж өгж туслаач…
Rogar Walker · 2021/02/24
Зочин · 2016/04/02
urid ni ehnereesee salsan bol oliggui amitan bolood l salsan bgaa odoo iim aimar bdag bol chi iim huniig zasrana gej huleeh hereggui erthen asuudalaa shiidsen ni dr arhi bol buh ymnii ehlel arhi amidraliin daisan huuhedee bodood biee l bod torson gertee harisan ni dr bh vneheer chamd hairtai bol uuruu bugdiug oilgood hureed irne zasrahgui hun bol arhia hayaj chadahgui