Малчид, тариаланчидын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны долоодугаар сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, баруун болон говийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 хэм, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор 26-31 хэм, сэрүүсч говь талын нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Сэрүүсч 18-20 хэм дулаан байна.