Хонь

Од гаригс энэ ордны эрэгтэйг өөртөө итгэх итгэл, эрэлхэг зоригоор шагнажээ. Тэд аливаад манлайлагч байх эрмэлзэлтэй, өөртөө хайртай хүмүүс. Хонины эрсийг бүдэг гэрэл, зөөлөн хөгжим амархан өдөөх бөгөөд хайр сэтгэлийн адал явдлыг эрэлхийлж, шинэ сонин байрлал сонирхдог тул тэдэнд сексэд янз бүрийн туршилт хийхээс айдаггүй эмэгтэйчүүд тохирно.
Ганцхан хонины эрчүүд л хайртай хүүхэн рүүгээ өдрийн аль ч хамаагүй цагт утасдаж, нууц болзоогоо санаанд оромгүй газар хийж чаддаг. Дурлал сексийн хурц мэдрэмж биш харин түшигтэй ханьтай болохыг хүссэн бүсгүй түүнээс холхон байвал зохино. Тэрээр нэг хүнийг чин сэтгэлээсээ хайрлавал олон хүүхэнд анхаарлаа хандуулдаггүй ч жинхэнэ хайртай бүсгүйгээ олоогүй бол хэдэн ч хүнтэй зэрэг явалдаж чадна. Сэтгэлт бүсгүй нь өчүүхэн төдий бодлогогүй алхам хийх л юм бол сэтгэлийг нь хөргөдөг. Тэдэнд сексийн үйл явц нь чухал болохоос, хүн нь сонин биш. Тэгээд ч тэд ичимхий, бүрэг эмэгтэйг дур тавиулж чадсанаараа бахархдаг. Хонины эрчүүд хартай, эхнэр нь өөр эрийн зүг харахыг мэдэх л юм бол дуусаа гэсэн үг. Энэ нь олон эмэгтэйд хэцүү боловч тэд эхнэртээ бэлэг өгч, гэрлэсэн өдрөө марталгүй тэмдэглэдэг. Харин санхүүд нь тооцоо бодож эхлэх юм бол тэрээр аймшигтай уурлаж салж ч болзошгүй. Тэд гэрийн эзэн бол би, бүхнийг мэдэх ёстой гэсэн бодлоор амьдралд ханддаг, тэгээд ч ухаалаг мөртөө сайн гэрийн эзэгтэй байх эмэгтэйг сонгоно. Хониныхон хэт бие тоосон байдлаасаа салж, эхэлсэн ажлаа дуусгаж сурах нь чухал юм. Тэгээд ч үргэлж, бүх зүйлд тэр ганцаараа ялагч байх ёсгүй гэдгийг ухаарах хэрэгтэй.

Yхэр

Yхрийн ордны эрс гэнэтийн өөрчлөлтөд дургүй, залхуу, өөртөө хангалуун хүмүүс. Тэд зөрүүд, тайван, барагтай уурладаггүй ч нэг уурлавал замдаа таарсан бүхнийг устгаж мэдэх тул ийм үед нь холхон байх хэрэгтэй. Секс түүнийг ядраана гэж байхгүй харин ч амраадаг учир ханатлаа их уддаг, сексийн чадавхидаа сэтгэл хангалуун явдаг. Yхрийнхэн тэгтэл дурлана гэж үгүй ч хэрвээ хэн нэгнийг өөртөө тохирно гэж бодсон л бол хүссэндээ хүртэл шантрахгүй зүтгэнэ. Гэхдээ тэд эмэгтэй хүнийг хүсэл хангах хэрэглүүр биш “хүн” гэдгээр хүлээн авдаг сайн талтай. Yхрийн эрд сексийн чанар илүү чухал ч тоог бас харгалзан үздэг. Тэр эхнэртээ од сарыг амлахгүй ч санхүүгийн хувьд найдвартай нэгэн. Ийм эрсийн эхнэр нь нөхрөө их ажилладаг тул сайтар амрах хэрэгтэй гэдгийг ойлгох нь чухал. Yхрийнхэн нэг л “үгүй” гэсэн бол гүйцээ, энэ үед нь элдвийг шаардвал аймшигтай уурлана. Тэднийг энхрийлэл, эелдэг үг тайвшруулдаг. Тэд гэр орондоо дуртай, байгальд амрах сонирхолтой, эрүүл чийрэг биетэй, итгэлтэй сайн нөхөр. Хайртай хүнээ аз жаргалтай байлгахын тулд бүхнийг хийдэг учир түүнтэй учирсан эмэгтэй улам залуужиж, түшигтэй байдалд амьдарна. Гэсэн ч тэд хувийн эрх чөлөөнд дуртай, аливааг өөрөө мэдэж хийдэг, хайртай хүндээ эелдэг зөөлөн үг хэлэхийн оронд үнэтэй бэлэг авч өгнө. Сексийн үед бүсгүйгээсээ идэвхтэй байдал шаардах бөгөөд нэг шөнө ганц удаа хурьцал хийх нь түүнд хангалтгүй тул олон удаа хийх хүслийг нь хорьж хэрэггүй. Түүний хувьд өөрт нь хэлсэн шүүмжлэлийг хүлээн авч, сексэд тоон биш сэтгэлийн талыг нь түлхүү анхаарч сурах нь чухал юм.

Хамтатгах

Тэд хоёрдмол шинж чанартай, хэнээс ч ухаантай боловч сэтгэл тавгүй үедээ алдаа хийх нь их. Сэтгэл санааны байдал нь түргэн өөрчлөгдөхийг зүрх сэтгэл нь бүхэлдээ өөрчлөгджээ гэж бүү бод. Тэр төрөлхийн олон талын сонирхолтой, хэт ёсорхуу, засдаг зантай. Олон эхнэртэй эрсийн ихэнх нь хамтатгахын ордонд төрсөн байдаг. Учир нь түүний дотор өөр өөр хүний шинж чанар орших бөгөөд үүндээ тохирч амьдрахад нь олон бүсгүй хэрэгтэй. Тэд хэт мөрөөдөмтгий, амьдралд байхгүй дүр сэтгэлдээ бүтээчихээд түүнээ олж авах гэж зовдог. Номонд гардаг, хүмүүсийн ярьдаг шиг янаг хайрын ухаангүй явдал түүнд байхгүй, тэр сексэд тийм идэвхтэй биш, шөнө ганц удаа хурьцчихаад шууд унтаад өгөх нь элбэг. Энэ нь бэлгийн чалх муутайдаа биш, тэр үеийн сэтгэл санааны байдлаас болдог. Тухайн өдөр секс сайхан санагдвал гайхамшигтай амраглаж чадна, сэтгэл санаа нь тааруухан бол гүйцээ. Yнэндээ тэр амьдралд ч, сексэд ч идэвхгүй байдлыг сонгох бөгөөд манлайлагч байхыг их хүсдэггүй. Түүнд яг өөртэй нь адил ухаалаг бүсгүй хэрэгтэй. Хэрвээ эмэгтэй нь түүнд хайртай бол гэр бүл болсноор олон сайхан зүйл олж авах ч зүрх сэтгэлийн нь гүнд орох гэж чармайх хэрэггүй. Хамтатгахын эрс тийм ч хартай биш, сонгосон бүсгүй нь сонирхолтой хэвээрээ байвал өөр хүүхэн хайхгүй. Гэвч түүний хоёрдмол шинж чанартайг мартаж болохгүй. Тийм ч учраас гэр бүлээс гадуурх сексийн холбоо заавал гарч ирдэг. Төрөлхийн нийтэч, бусдад таалагдах хүсэлтэй тул гэрлэхээрээ зочин хүлээж авах, гэрийн ажил хийх дуртай. Тэр шалдар булдар зүйлд цаг алддаг учир нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж сурах нь чухал. Тэд ямагт өөртөө задлан шинжилгээ хийж, оюуны их ачаалалтай байдаг тул сайн амрах, ялангуяа байгалийн сайханд зугаалах хэрэгтэй. Мөн өөрт заяасан оюуны их чадварыг зохих зүйлд нь зөв зарцуулж сурвал сайн.

 

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү