Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ц.Дашдоржийг томилов
2016/07/23
УИХ-ын нэгдсэн чуулганаар ЗГ-ын гишүүдийг томилж байгаа. Хуралдааны төгсгөл хэсэгт Уул уурхй, хүнд үйлдвэрийн сайдад Ц.Дашдоржийг томилох эсэхийг хэлэлцээ. Хэлэлцүүлгийн үеэрУИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуусан. Тодруулбал,
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Арева буюу уран олборлолт, Хан ресоурст 70 сая ам.доллар өгөхөөр болсон. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ? 1072 хувьцааны талаарх таны бодол? Оюутолгойн гэрээний талаарх таны бодол? Эрдэнэтийн 51 хувийн талаар? тус тус асуусан.
Нэр дэвшигч Ц.Дашдорж: Сайханбилэгийн ЗГ-ийн үед хийгдсэн ажил. Хэрхэн хандсаныг Монголчууд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. 1072 хувьцааг хуулийн хүрээнд амь оруулах ёстой.
Асуултын дараа Ц.Дашдоржийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилох эсэхэд санал хураахад 57 гишүүн оролцсноос 55 нь буюу 96.5 хувь нь дэмжсэн юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийн намтар: Ц.Дашдорж 1985 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар сургууль, 1990 онд Политехникийн дээд сургуулийг төгссөн. Өрөмдлөгийн технологич инженер мэргэжилтэй.
Тэрбээр 1990-1993 онд *Газрын тос* ХХКомпанид Өрөмдлөгийн инженер, 1995-2000 онд *Их тэмүүлэл* ХХКомпаний Ерөнхий захирлаар ажиллаж байжээ. 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг хашиж байв.
Мөн тэрээр 2008-2012 онд дахин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан.
Ц.Дашдорж 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна. 2006 онд Алтангадас одонгоор шагнагджээ. Орос, англи хэлтэй.
zzz · 2016/07/23
Ene gaigui hyn um shig baigaa umdaa, neg ih muu um sonsogdood baidaggui shdee
мж · 2016/07/23
Ардын нам мэргэжлийн чадварлаг боловсон хүчинтэй байж сайн шүүн хэлэлцэж тухайн салбаруудаа сайн мэддэг нэр хүндтэй хүмүүсээ гаргах байх гэсэн их хүлээлтийг бяц гишгэж байна шүү
мж · 2016/07/23
Уул уурхайн сайдад Их хурлын гишүүн байсан Балсандорж гэдэг салбараа сайн мэддэг шударга чадвартай удирдагч байсаар байтал яагаад заавал Дашдоржийг нэр дэвшүүлэв ээ.