Өчигдөр 21:40 цагт эхэлсэн УИХ-ын нэгдсэн чуулган үүрийн 04:00 цагт өндөрлөв: Чуулганаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал,

  1. Монгол Улсын Шадар сайд – У.Хүрэлсүх
  2. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – Ж.Мөнхбат
  3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Д.Оюунхорол
  4. Гадаад харилцааны сайд – Ц.Мөнх-Оргил
  5. Сангийн сайд – Б.Чойжилсүрэн
  6. Хууль зүй, дотоод хэргийн сайд – С.Бямбацогт
  7. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Н.Номтойбаяр
  8. Батлан хамгаалахын сайд – Б.Бат-Эрдэнэ
  9. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – Ж.Батсуурь
  10. Зам, тээврийн сайд – Д.Ганбат
  11. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – Ц.Дашдорж нарыг тус тус томилсон. Үүний дараа Ч.Сайханбилэгийн засгийн газарт ажиллаж байсан сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Тодруулбал

  • Шадар сайд Ц.Оюунбаатар
  • Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт
  • Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг
  • Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн
  • Сангийн сайд Б.Болор
  • Хууль зүйн сайд Д.Дорлигжав
  • Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат
  • Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон
  • Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
  • Зам, тээврийн сайд М.Зоригт
  • Уул уурхайн сайд Р.Жигжид
  • Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
  • Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
  • Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
  • Эрчим хүчний сайд Д.Зоригт
  • Эрүүл мэнд, спортын сайд Ламбаа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Ингэснээр УИХ-ын нэгдсэн чуулган хаасан юм.