Дөрвөн удаа шүүх хурал нь хойшилж буй Г.Маралмаа,Т.Цогт нарыг өнөөдөр шүүнэ
2016/07/27
Дөрвөн настай охиныхоо амь насанд хүрсэн хэрэгт буруутгагдаж байгаа Г.Маралмаа, Т.Цогт нарын шүүх хурал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа билээ.
Өмнөх шүүх хурлуудыг эргэн сануулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Маралмаа,Т.Цогт нарыг бүлэглэн, бусдыг байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн, бусадтай бүлэглэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Г.Маралмаа, Т.Цогт нарт тус бүр 24 жилийн хорих ял оногдуулсан юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Цогт, Г.Маралмаа нарт Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Т.Цогт, Г.Маралмаа нарын биечлэн эдлэх ялыг тус бүр 23 жилийн хугацаагаар тогтоож байсан.
Уг нь тэдэнд холбогдох хэргийг Дээд шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан юм. Ингэснээр хавтаст хэрэг мөрдөн байцаалтад дахин шалгагдаж дуусаад, прокурорын байгууллагад хянагдаад анхан шатны шүүхэд шилжжээ. Харин шүүхэд ирснээс хойш шүүх хурал тодорхой шалтгааны улмаас дөрвөн удаа хойшилсон. Баяр наадмын өмнөхөн шүүх хурал болох байсан ч Г.Маралмаа нь өмгөөлөгчөөсөө татгалзаж шинэ өмгөөлөгч авснаар өнөөдрийг хүртэл хурал хойшилсон юм.
Тэгвэл өнөөдөр тэднийг Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд шүүх хурлын тов гарчээ.
Зочин · 2016/07/27
cool
Зочин · 2016/07/27
Үйлийн үрийг хэзээ эдэлж барна даа. Нэг цаг үеийн уурын мунхаг бүхэл амьдарлын алуурчин нэр зүүхэд хүргэнээ гэж.