С.Баяр сайд болохоос татгалзжээ
2016/07/27
АНУ-д олон тооны хаустай, энд тэнд оффшор данстай хэмээгдэж байсан ч тэр нь нотлогдоогүй гэх экс Ерөнхий сайд С.Баяр энэ хавар Монголд чимээгүйхэн ирсэн. Хүмүүс түүнийг хэлсэн амандаа хүрэлгүй их улс төрд дахин хөл тавих гэж байна хэмээн хардсан ч мань хүн “Би УИХ-ын сонгуулиар нэр дэвшихгүй, намаа дэмжиж ажиллана” гэхээс өөрийг хэлээгүй билээ.
Тэр цагаас эхлэн учир мэдэх хүмүүс С.Баярыг 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж байна гэж хардаж эхэлсэн юм. Түүний толгойд чухам ямар бодол эргэлдэж байгааг хэн ч мэдэхгүй нь ойлгомжтой. Ямар ч байсан С.Баяр саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын сонгуулийн штабыг удирдан намаа бахдам ялалт байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн нь нууц биш.
Шинээр байгуулагдах Засгийн газрын танхимыг бүрдүүлэх үеэр тус намын Удирдах зөвлөлийн зарим нэг гишүүд С.Баяр даргадаа талархал илэрхийлэхийн ялдамд хувааж буй бялууныхаа томхон хэсгүүд болох Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны аль нэгийг толгойлохыг санал болгожээ. Цагтаа Ерөнхий сайдын ажлыг хийж явсан С.Баяр яамны сайд болж жижгэрэхгүй гэдгээ тэдэнд эвтэйхэн ойлгуулсан сурагтай. Тэгэхээр мань хүн ирэх жилийн сонгуульдаа одооноос бэлтгэж байж мэдэх юм шүү.
Эх сурвалж www.wikimon.mn -
лалар усан ... · 2016/07/28
ёстой их санасан газар 9 шөнө хоосон гэдэг болох байлгүй дээ. Энийг хүн бүхэн мэддэг шүү
irgen · 2016/07/27
S.BAYAR BAISAN UCHIR MAH UNEMLEHUI YALALT BAIGUULJ CHADSAN. TUUNIIG BAIHGUI BOL MAH YU CH BISH ARCHUULAH BAISAN.
Зочин · 2016/07/27
МАН ард түмнийг арай хэтэрхий доромжилж байна. Монголын баялгыг зарсан хулгайч оффшор С.Баярыг шалгахгүй улам өөгшүүлэн гэмт хэргийг нь хамтран даралцаж дахин улсыг хохироох үйлдэл хийхэд нь өөгшүүлж байна. Ийм намыг сонгодог нь харамсалтай гэхдээ энэ сонголт ард түмний хүсэл биш луйварын ссонгууль болсон
Зочин · 2016/07/27
nice
ганаа · 2016/07/27
Вакуум цонхонд зориулагдсан ялаа шумуулын сөхөж,хураагддаг торыг захиалгаар чанартай хийж бна.Баталгаа 3 жил.Үнэ 35000төг.Орос тех.Утас:95000020,95050020
Зочин · 2016/07/27
Goridson golog.MGL iin ard tumen tuuneer dahin doromjluulj tevchihgui bsihaa.Toriin erhiig huuli bus aar avsnii nuglee yah geev
Зочин · 2016/07/27
Shar urchger ch gesen ichih aris uldeegui ym bhoo
зочин · 2016/07/27
мөн их горьдвоо