С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн тухай уншиж, сонсож байхад С.Зоригийн гэртээ ороходоо хонхоо дардаг ПОРОЛЬ маягийн дохиог нь дуурайж, яг ижил хонхыг нь дарсан гэдэг юм.

 

Эндээс гэмт хэрэгтнүүд С.Зоригийг гэртээ орж байгааг нь урьд өмнө нь ажиглан судласан болох нь харагддаг. Өөрөөр хэлбэл С.Зоригийг гэртээ орж байхыг нь ойрхон зайнаас хэд хэдэн удаа харсан бололтой.

 

Тиймээс тэр ажиглалт хийж байсан хүнийг С.Зориг ойрхон зайнаас харсан байж ч мэднэ. С.Зоригийг гэртээ харихаас хэдэн минутын өмнө пороль-оор нь хонхдож, гэрт нь дайрч ороод хүлээж байжээ.

 

Хэвлэлээс харахад: Гэмт хэрэгтэнүүдийн сонгосон зэвсэг нь жирийн нэгэн СҮХ ба ХУТГА.

 

Тэгээд гэрт нь нуугдаж хүлээж байгаад С.Зоригийг яг гэртээ орох үед нь анхны цохилтыг СҮХЭЭР духанд нь өгчээ.

 

С.Зориг толгойруугаа цохиулсан ч муужиран унасангүй. Тэдэнтэй хүч үзэн ноцолдож байсан гэдэг нь цүнхнээс цацагдсан бичиг цаасны тарсан байдлаас мэдэгдэнэ. Гэмт хэрэгтнүүд СҮХээр цохисныхоо дараа ноцолдох зуураа хутгалаж, эхлэсэн байдаг. Энэ нь С.Зоригийн биений энд тэнд нь олон хутгаласан байдлаас тодорно.

 

Гэвч яг үхэлд хүргэсэн нь зүрхийг нь онож хутгаласнаас болсон гэж үздэг. Мөн гэрт нь анх дайрч ороод БУЛГАНЫГ хүлж орхисон гэдгийг нэмж хэлье.

 

Ш.Отгонбилэгийн хүү О.Содбилэг ФБ-даа Манай аавыг МАЛЧИН ба ТОГООЧОО явуулж С.Зоригийг алуулсан гэж байна гэсэн утгатай ТЕКСТ бичиж үлдээжээ.

 

ОДОО ЭРГЭЭД ДҮГНЭЖ ҮЗЬЕ.

 

Алуурчин С.Зоригийн духанд сүхдэж муужруулаад зүрхийг нь хутгалан хөнөөх гэж төлөвлөжээ. Энэ алуурчин яг ҮХЭР төхөөрөх МОНГОЛ аргаар үзсэн байна. ккк

 

Тиймээс Алуурчин урьд өмнө нь ямар нэгэн байдлаар ҮХЭР төхөөрч үзсэн буюу дадлагажсан нэгэн байсан бололтой. ккк

 

Мөн БУЛГАНЫГ хүлсэн хүллэг нь ХОЛЛИВУДЫН КИНОНЫ хүн барьцаалагчдынхаас тэс өөр. Харин МАЛ хүлдэг хүллэгтэй илүү төстэй байсан гэдэг. Өөрөөр хэлбэл хоньчлон хүлжээ. ккк

 

С.Зоригийн гэрийн орчим олон хоног ажиглалт тавьж, гэртээ орох Пороль зэргийг нь тогтоож, хэргийн газраас хурдан зугтан зайлсан зэргээс нь харвал Мэргэжлийн хүмүүс тусласан гэхээр байгаа юм.

 

Харин амьд гэрч үлдээгээд, нүүрний маскаа аваад элдэвийн юм хэлж харааж загинаж байсан нь үнэн бол яавч мэргэжлийн хүн биш. Эндээс харахад яг аллагыг мэргэжлийн хүн хийсэнгүй бололтой. Нэгэн үхэр нядлагчаар мэргэжлийн хүмүүс хийлгэсэн байх л гэж харагдахаар байгаа юмаа.

 

Үхэрийг төхөөрөхдөө хүлсэн байдаг тул эргэж ноцолдоно гэсэн юм бол байхгүй. Ккк

 

Эргэж ноцолддог нь бүх төлөвлөгөөг өөрчлөөд, сандарсандаа энд тэндээс нь олон хутгалажээ. Мөн сүхээ дахиж ашигласангүй. Үхэрийг ганцхан удаа л сүхддэг гэдгийг санаарай. Ккк

 

Эцэст нь эсэргүүцэл нь багасаж муужирсан үед нь зүрхрүү нь алдалгүй дүржээ. Гэж харагддаг.

 

Г.БАЯН

sonin.mn