Бяцхан үрс санаандгүй ирдэггүй
2016/08/02
Саяхан баярласандаа уйлчихлаа. Бүр эхэр татаад хажуу дах хүнээс санаа зовсон ч нулимсаа барьж дийлсэнгүй. Шалтгаан нь эгчийн минь хэвлий дэх бяцхан сахиусан тэнгэр. Жирэмсний хяналт ёсоор эгчийн маань ургийн хөгжлөө үзүүлэх товлосон хугацаа болсон юм. Энэ нь ураг 18-20 долоо хоног хүрсэн гэсэн үг. Би хэрэгт дуртайгаараа хамт явья гэж шалаад үзлэгийн өрөөнд орлоо. 42 инчийн том дэлгэц дээр хэдхэн сарын сарын дараа мэндлэх бяцхан зээгийн маань нүүр царай, хөл гар гээд бүх эрхтэн тодхон харагдана. Царай нь яг л аав шигээ юм. Эмч хүүхдийн хүйсийг хэлэх тэр мөчид миний дотор ововлзоод өөрийн эрхгүй хоолой зангираад явчихсан. Үнэндээ бидний хүлээж байсан хүйсийг хэлсэн л дээ.
Гэхдээ дараа нь ер нь ямар ч хүйсийн хүүхэд байсан бид баярлах ёстой биз дээ гэж өөрөөсөө асуулаа. Эгч маань хөл хүнд гэдгээ мэдэнгүүтээ ихэр хүүхдүүдтэй, цалингийн зээлтэй, ажилд ороод удаагүй гээд олон асуудал хэлж, яг яахаа шийдэхээр надтай зөвлөлдөв. Бас хүлээж байсан хүйсийн хүүхэд биш байвал яах вэ гэдэг асуулт ч зовоож байгаа нь илт. Би хүүхдээ төрүүлэх талаар ятгалаг хийсээр, тэд ч ярилцсаар хүүхдийг төрүүлэх шийдвэр гаргасан. Энэ талаар бодохоор бас л дотор арзайсан. Бурхнаас өгч байгаа тийм нандин бэлгийг авах үгүйгээ сүрхий ярилцаж шийддэг бид хэн билээ? Бүхэл бүтэн хүнийг амьдруулах уу үгүй юу гэдгийг сургууль соёл, ажил төрөл, мөнгө санхүү, хүйсийн байдлаас болж шийдэх ёстой юу? үгүй дээ. Үр хүүхэд санаандгүй ирдэггүй.
Тэр ямар нэгэн зорилготой, ямар нэгэн үүрэгтэй, ямар нэгэн ид шидээр л ирдэг. Бүр спириаль тавиулчихсан найдвартай гээд явж байсан хүмүүс ч жирэмслээд төрсөн тохиолдол бишгүй бий. Хүн энэ хүүхдийг дэмий төрүүлжээ гэж хэзээ ч харамсдаггүй харин тэр хүүхдийг дэмий "хөндүүлжээ" гэж насаараа харамсдаг гэсэн. Тиймээс ирээдүйд олон хүнийг аврах алтан гартай эмч болох, улсынхаа нэрийг дэлхийд мандуулах тамирчин болох, алдартай зохиолч болох тэр бяцхаан ургийг хэвлийд байхаас нь асран төрүүлээрэй ээж нар минь. Хэвлийдээ дэлхий тээж яваа хөл хүнд бүсгүйчүүдийг хүндлээрэй хүмүүс минь. Алтан саванд нь урнаар шаглагдаж буй бяцхан ургаа аав нар цэг шиг байхаас л ээжээр нь дамжуулж хайрлан халамжлаарай.
Зочин · 2016/08/03
goe bn. mash zov .
Зочин · 2016/08/03
18-20 hursen huuhdiig ur hondolt hiihgui bhaa arai bodit yum bichee
Зочин · 2016/08/02
nice
Чимгээ · 2016/08/02
Бүх хүмүүст таалагдсан шийдвэр гаргана гэдэг нь 49% ийг нь шийдвэрийг шийдэхгүй гэсэн үг. Нийгмийн хэрэгцээ шаардлагыг манай улс мэдэрдэг үү? Шийдвэр гаргахдаа хэд хувь нь зөв оновчтой байдгыг судалдаг хараат бус байгууллага байна уу? Эрх баригчид шийдвэр гаргахдаа намдаа болон өөртөө таалагдах шийдвэр гаргаад байна уу? Бидний бодит гэж үзсэн зүйлс цаг хугацааны эрхээр худлаа болох нь илэрдэг. Харин огт төсөөлөөгүй шинэ нөхцөл байдал үүсэхэд эрх мэдэлтэнүүд ямар шийдвэр гаргадаг вэ? Хувь хүн ч мөн адил яах байсан бол? Аливаа зүйлд заавал эеоэг болон сөрөг талууд байдаг. Үүнийг улс төрчид бие биенээ няцаахад ашигладаг. Нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийднэ гэдэг нь массын хэмжээнд нь судалдаг, Судалдгааны үр дүнг нь төр засаг намчирхахгүйгээр зохицуулдаад явдаг аппарат Монголд алга байна. Хайрлаарай гээд байсан хүмүүс үнэн хэрэгтэй цагаа тулахаар нүүрээ буруулдаг. Нэг хоёр өдрийн халамж үзүүлснийгээ насан туршийн халамж мэтээр өөрсдийгөө төвийлгөдөг нөхдүүд их байдаг.
Чимгээ · 2016/08/02
Энэ ертөнцөд ирэхдээ дандаа зовох гэж төрсөн бол юм мэдрээгүй байгаа дээрээ үр хөндүүлчихсэн бол дээр гэж боддог. Мэдээж жаргах гэж ирсэн бол төрөх нь зөв. Зовлонгийн түргэн, жаргалын удаан нь дээр гэж боддог. Амьд байгаа мөртлөө үргэлж зовлонг мэдэрдэг хүн үнэхээр хэцүү. Энэ нь нийгмийн цөөнх байдаг болохоор олонх мэдэхгүй байх нь аргагүй. Хүний эрх энэ тэр гээд зөндөө юм ярих байх. Зовж амьдарсанаас болдог бол явчихсан дээр гэж бодож байна. Бид явах, үлдэх сонголтын яг ямар үед хийх вэ гэдэг цаг хугацаагаа мэдрэх нь чухал. Эцэг_ эх хүүхдийн ирээдүйд санаа зовсондоо л оборт хийлгэж байгаа. Төр засаг оборт битгий хий гэдэг боловч гологдсон болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг шат шатанд нь асардаг тийм халамж үйлчилгээ алга байна. Тэгэхээр аргаа барсан шийдвэрт хүрсэн эцэг эхчүүд, хувь хүнийг буруутгах арга алга байна.Юмыг олон талаас нь харж дүгнэнэ гэдэг тухайн хүнээс олон зүйлийг шаардаж байдаг...