10 сарын 02-ны өдрийн зурхай

Өдрийн өнгө

            Билгийн тооллын 28. Есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 9р минутад мандан 18 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

                                                            Хонины орд

            Түгээмэл өдөр. Гэр бүлийн хариуцлагийг эхэнд тавина. Утас хангинаж, гэнэтийн зочид ирж гэрээсээ гарахад хэцүү болно. Харин та зочиддоо ширээ засаж сайхан дайлаарай. Улс төрийн чиг хандлагатай тэмцээн юмуу олны өмнө гарах хүмүүсийг очиж харахыг зөвлөж байна. Хониныхоны хувьд анд нөхдийн барилдлага амьдралын чухал хэсэгт тооцогдоно. Гэр бүлдээ сайхан дурсамж үлдээж хамтдаа театрт очиж тоглолт үзээрэй.

Үхрийн орд

            Үхрийнхэний бүтээлч чадвар нэмэгдэх өдөр. Урлагийн хүмүүс том амжилт гаргаж болзошгүй. Тиймээс орж ирж байгаа бүхий л мэдээлэлд анхаарлаа хандуул. Хайр дурлалын романс тань төгсгөл болж магадгүй. Хэдий тийм ч та урьд нь очиж чадаагүй үдэшлэгтээ очиж эрх чөлөөг эдэл. Та цагийг зугаатай өнгөрөөх ба өөр хэн нэгэнд сэтгэл татагдаж магадгүй байна. Сайн дурын ажил хийх мөн амьдралыг өөр нэгэн өнцгөөс таних талаар бод. 

Ихрийн орд

            Таатай өдөр. Ямар ч харуусал чиний мэргэжлийн амьдралыг ялангуяа боломжийг өөрчлөн удирдах болно. Ямар нэг онцгой зүйлийг хийхийг хичээн үргэлжлүүл. Амжилтын хүсэл эрмэлзэлийнхээ араас няцалтгүй хөөх хэрэгтэй ба энэ нь чамд боломжийг гаргаж өгнө. Гэсэн ч чи яг одоо ажлаа өөрчлөөд урам зоригтой байгаа бол бусад компаниуд болон байгууллагуудаас боломжийн ажлын талбарыг санал болгоно. Төлөвлөөгүй үүрэг хариуцлага чамайг зүрхгүй аймхай болгоно гэвч өөрийн чадвартаа итгэн зөвхөн өөрийнхөө хамгийн сайнаар хийх хэрэгтэй.

Мэлхийн орд

            Бүтээлч өдөр. Хувийн таагүй зүйлсээ хойш нь тавьж үүрэг хариуцлагаа үр дүнтэй чанартайгаар гүйцэтгэх цаг. Гэр бүлийн дотоод асуудал ялангуяа бяцхан гишүүдтэй холбоотой асуудал тэргүүнд тавигдана. Гэр бүлийн асуудал нилээн хэцүү байх ч өгсөн авсан зүйлс тэнцүү байна. Өнөөдөр өглөө нар шилжин үхрийн ордонд байрлахад гоонь эрчүүдийг үдэшлэгт явах бусадтай танилцан уулзах болзоонд явахад нь зоригжуулж өгнө. Бүтээлч чадвар дээд зэргээр байх ба урлагийн авъяастай хүмүүсийн хувьд оч нь гялалзана.

Арслангийн орд

            Урам зоригтой өдөр. Өнгөрсөн хоёр өдөр бий болсон эргэлзээтэй асуудал ор мөргүй арилах бөгөөд бүх зүйл маш тодорхой болж ирнэ. Таны эрч хүч өнөөдөр ихээхэн хэлбэлзэлтэй байх бөгөөд алдсан эрч хүчээ нөхөж авахын тулд амин дэм уургаар баялаг хоол хүнс хэрэглэ. Ажил амралтаа зөв зохицуул. Санаа зовохоо боль. Хэрвээ таны сэтгэл санаа бага зэрэг гундуухан байвал өөрийгөө сэргээх ямар нэг зүйл хий. Та өөрийнхөө хүч чадлыг мэдэрч өөртөө итгэлтэй байвал амьдралаа дээшлүүлэхийн тулд өөрчлөлт хийж чадна.

                                                                        Охины орд

            Энэ өдөр өнгөрсөн үерүүгээ эргэж орох үйл явдалд дүгнэлт хийх өдөр. Өнөөдөр охиныхон урьд нь таагүй байдаг байсан танилтайгаа уулзах болно. Ихэнх охины ордныхон тэр үеийг дахин санан зовох болно. Үүний уршгаар сэтгэл санааг нураах болно. Алдаандаа дүгнэлт хийх нь зүгээр. Ажилдаа идэвхтэй хандах хэрэггүй. шинэ хөрөнгө оруулалт хийх гэж бүү яар. Зөвшилцөхийг бод. Уужуу ухаантай байх хэрэгтэй.

Жинлүүрийн орд

            Таатай өдөр. Хүслээ шивнэ. Шинэ бүтээлч эхлэл хэрэгтэй. Зөн совин тань сайн ажиллах хэрэгтэй ч амьдралын тань нэг хэсэг болсон сэтгэл татам нэгэн рүү тэмүүлнэ. Худалдаа эрхлэгч жинлүүрийнхэний тавьсан санал үйлчлүүлэгчид таалагдах бөгөөд худалдааны хэмжээ ихээр өснө. Муугаар нөлөөлөх нууц далд ажил хэрэг шударга бус үйл ажилд холбогдохоос сэргийлээрэй. Хэрвээ ажил хайж байгаа бол ажлын анкетаа илгээх юмуу биечлэн уулзахад таатай өдөр байна.

Хилэнцийн орд

            Тааварлашгүй өдөр. Урьд өмнө төлөвлөж байгаагүй шинэ сонин зүйл танай гэр бүлд чинь тун ойр байна. Та энэ бүхнийг хэзээ ч төлөвлөж байгаагүйд ичих шиг болно. Үүнийг та маш овжноор ашиглах хэрэгтэй. Танд тэр болгон ирээд байхгүй завшаан гэдгийг та ойлгох хэрэгтэй.

Нумын орд

            Санаачлагатай өдөр. Хамтрагчтайгаа асуудалтай байгаа бол өнөөдөр та өөрчлөлт хийнэ. Тэднийг халамжилж санаа тавьдаг хайртайгаа мэдэгдэхийг хичээ. Мөн хэдэн мянган үгнээс хүчтэй бяцхан бэлэг худалдан авч ч болно. Эрч хүчээр дүүрэн байна. Шинэ санаа, эх булгийг судалж мэдэх авьяас ажил дээрээ амжилт гаргаж, шинэ үйлчлүүлэгчтэй холбоо тогтооход туслах болно. Үүний дүнд олох ашиг нэмэгдэнэ. Хоёрдах ажил олсон ч үнэ цэнэтэй байна.              

Матарын орд

            Гэгээлэг өдөр. Сансар огторгуй сайн хандлага бас олон зүйлийг хийж гүйцэтгэдэг матрынханд бусад хүмүүс туслахаа үргэлжлүүлсээр байна. Аз их байгаа тул сугалаа эсвэл хонжворт тасалбарт худалдаж ав. Түүнчлэн эрч хүч их шаарддаг жагсаалтынхаа ажлыг дуусгахад яг тохирсон цаг. Нийгмийн харилцаа таны хүмүүстэй харьцах чадварыг хязгаарлаж мэднэ. Гэхдээ танд энэ бүхэнд гаргуун байх боломж бий. Та аливаа зүйлийг томоор харж чаддаг тул теслийнхөө шалихгүй зүйлсэд цагаа үрэх хэрэггүй.

Хумхын орд

            Азтай өдөр. Та арай бага зүйлийг хийхээр хүлээн авахад амьдрал тань илүү хөгжилтэй байх болно. Тодорхой бус төгсгөлийг дуусгаж, тодорхой зүйлс нь бизнесийн ядаргаатай асуудалд цэг тавих болно. Хайрын харилцаа тань гэрлэлт ярих хүртэлх дараагийн шатанд орох болно.

 

Загасны орд

            Тогтвортой өдөр. Оддын нөлөө өнөөдрийн хурал, цуглаан үйл ажиллагаанд баяр хөөрийг авчирна. Дэлгүүр хэсч байхдаа мөнгө бүрийг тоолох хэрэггүй. Гэсэн ч хэрсүү байхад гэмгүй. Мөн таны голомтгой байдал илүү их мөнгийг чухал зүйлд зарцуулах боломжийг өгнө. Хөрөнгө мөнгөгүйгээс болж хойш тавигдаж байсан аз туршсан наймаагаа дахиж эхлэх хэрэгтэй. Шаардлагатай нөөц бололцоо боломжийн түвшинд очно. Загасныхан та нар өөрийнхөө ч бусдынхаа ч ер бусын нууцыг хадгалж чаддаг. Хүмүүс таны дэмжлэг, туслалцаа өгч чадах газар очихыг шаардана.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.