Aрай л хэтрээд байх шиг
2016/08/04
Сайн байцгаана уу? Нэг зүйлээс болоод энэ захиаг бичиж сууна. Би 5 хүүхэдтэй айлын 2 дахь охин. 4 охин ганц хүүтэй айл. Миний хүүхэд нас үнэхээр харамсалтай өнгөрсөн.
Ээж маань эгч бид 2-ыг гаргасны дараа хойт эцэгтэй суусан. Тэр хүнтэй суугаад 3 хүүхэд гаргасан. Намайг цэцэрлэгт байхад хойт эцэг маш их оролдож татаж чангаадаг байлаа. Энэ тухай нь ээждээ хэлэхээр итгэхгүй маш их зоддог. Айсандаа болоод дахин "Аав миний өмдийг тайлаад....." гэж хэлэхээсээ айдаг болсон. Ингэж явсаар байгаад 4 дүгээр ангид ордог жилээ тэвчихээ байгаад дахин хэлсэн гэтэл юу болсон гээч Намайг гудамжинд дагуулж гараад зодож эхэлсэн.
Хажуугаар өнгөрөх хүмүүс "хөөе эгчээ та наад хүүхдээ аллаа шүү дээ" гэхэд ээж "энэ аав ээжээсээ хулгай хийгээд байгаа юмаа" гээд л гадаа зодоод байсан. Эгч маань надаас 2 насаар эгч миний дараагийн дүү надаас 2 насаар дүү. Эгч маань намайг зодуулахыг хараад чимээгүй л том том нулимас унагаад л хараад зогсдог байж билээ. Гэтэл эгчийг маань ч тэр новш хүчиндсэн байсан.
Эгч маань ээж, аавд хэлчихвэл зодуулна гэж айгаад юу ч хэлж чаддаггүй байсан гэж хэзээ хойно ярьсан. Одоо эгч маань биднээс бүгдээс нь хол байдаг. Ялангуяа тэр хүний хүүхдүүдээс зугатаадаг. Монголд ирэхээрээ ээжийхээр ч ордоггүй. Хойт эцгээс ээж маань намайг 10 дугаар ангид ордог жил салж миний зовлонт амьдрал дууссан. Хойт эцэг 5 жилийн өмнө харвалт өгч эмнэлэгт ухаангүй хэвтэж байхад миний дараагийн дүү бид 2 эмнэлэгт 10 хоног нойргүй сахиж байсан.
Тэр хүний амьдрал миний нүдэн дээр дууссан ч би одоо хүртэл тэр хүнийг уучлаж өршөөж чаддаггүй. Тэр хүн миний хүүхэд насаар тоглож, хүнд итгэх итгэлийг ор мөргүй алга хийсэн. Одоо би нэг охинтой. Охиныхоо аавтай хамт байхдаа ч охиныг минь оролдчих вий гэж байнга хардаж сэрдэж, хэрүүл хийсээр байгаад нэг л өдөр тэр охин бид 2-ыг хаяад явчихсан. Дараа нь нэг залуутай үерхэж эхэлсэн ч охиныг минь ....... гэсэн бодол тархинаас салахгүй байсаар байгаад мөн л тэр нэг л өдөр надаас зугатаачихсан.
Зарим үед өнгөрсөн бүхнээ мартаад зүгээр л аз жаргалтай амьдрахсан гэж үнэхээр их хүсэхийн гэвч хүүхэд насанд туссан сүүдэр яагаад ч арилахгүй дагаад байх юм. Саяхан охиноосоо болоод дүүтэйгээ маргалдахад тэр надад юу гэсэн гээч "Чи миний аавд хүчиндүүлсэн чинь энэ амьдралдаа олсон хамгийн том орлого. Хохь чинь баяр хүргэмээр байна гичий минь олон юм хуцаад байвал ажилгүй амьдралгүй болгоно гээд манай ажлын газар луу залгаж баахан орилсон байсан " Дүүгийн бичсэн тэр мессэж одоо хүртэл нүдэнд харагдаад. Ядаж нэг эхээс төрснөө бодоод хэлээ хазаад өнгөрөөж болоогүй л юм байхдаа гэхээс дотор урагдах юм. Би жаахан байхдаа дүү нарыг минь оролдчих вий, хэрвээ оролдвол ална да гэж бодоод дэрэн доороо хутга хийж унтдаг байсан гэтэл өнөөдөр миний хамгаалж байсан дүү охид ингэж хэлээд зогсч байдаг. Хүн өөрөө л үзээгүй бол хэзээ ч хүний зовлонг ойлгодоггүй гэж үнэхээр үнэн үг юмаа. Яалтайчивдээ эцэг нь миний амьдрал, хүүхэд насаар тоглосон байтал одоо хүүхдүүд нь миний чадан ядан босгож яваа амьдралыг нураах гээд улангасан дайраад.....
Зочин · 2016/08/06
Сэтгэцийн өөрчлөлтэй л хүмүүс юм байна хамгийн хортой нь ил харагдахгүй эрүүл ухаантай хүн бол хичнээн хойд урдын байлаа тийм бузар зүйл хийхгүй ийм хүмүүс орчлон хорвоо хүний ертөнцөд мөн ч их гай болж хор уршиг тарих юм даа ийм хүмүүсээс болж хүн хүнээсээ холдох зайгаа барих гол шалтгаан болж байгаа
Зочин · 2016/08/05
Ээж нь тэр хүнтэй амьдрахын тулд охин үрсээ золионд гаргаж байж дээ.Уг нь ихэнх монгол эхчүүд үр хүүхдээ жаргалтай байлгахын тулд өөрийгөө золиослохоос буцахгүй байдагсан.Төрсөн үр хүүхдүүддээ ингэж хандаж байгаа хүнд хүн чанарын өчүүхэн ч оч байхгүй нь ойлгомжтой.
Зочин · 2016/08/05
ter archagvi er hvn bish eh chin amidralaar chin togolj de archagvi er hvntei suuj 2 ohinoo buzartuulsaniig ni odoo buruutgaad yahaw hamgiin teneg archagvi zan ni neg hewligesee gargasan vrsee hoorond ni iim bolgoj hvmvvjih gej de
Зочин · 2016/08/05
Та бол маш үнэ цэнэтэй хүн шүү. Бурхан танд маш их хайртай. Таны амьдралд зориулсан гайхалтай төлөвлөгөөнүүд бий. Та энэ хэцүү зүйлээсээ ангижирч, хойд аав бас ээжийгээ уучилж чадна. Гэхдээ ганцаараа үүнийг хийх боломжгүй шүү. Танд заавал туслагч хэрэгтэй. Сэтгэлийн шархаа эдгээж, аз жаргалтай амьдрах боломж танд байгаа шүү. Сүмд яваарай, Бурханыг таньж мэдээрэй гэж зөвлөе. Танд Эзэн Есүс Хрис маш их хайртай. Таны амьдралыг аз жаргалтай, амжилттай болгох төлөвлөгөөнүүд Түүнд бий. Таныг Бурхан ивээг.
Зочин · 2016/08/05
Ter eej duu nertei hun sugnuudees hol bai egchiige tusheed holoo yav chi hun chanar gargalaa ged ergej zuuraldla geed sainaa uzehgui ter muusain umnuud uiliin uree uzehdee l uzne harin chi buuj ogch bolohgui shantrahgui setgeliin hatuujiltai baigaarai
Зочин · 2016/08/04
1. Setgel zuichees zuvluguu avaad saihan setgelee ongoitol yarilts.
2. Duu naraasaa bugdees hol hariltsaagui amidar mun eejeeseech bas. Uuchlaarai eh buh zovlon aidasiin ehleliug eej tani tavisan tavij taniig hamgaalahiin orond esreg arga hemjee avdag bsan bna.
3. Odoo uurt bga gants ohiniihoo tuluu amidar busgui mini ohin chini tom bolood uuriiguu geh bolson ued daraagiin amidral zohioh tuhai bodoj boloh bh hatuuch gesen chi chadah bha amjilt husie. Gol huuchin ungurdun ter humuudtei bitgii zuurald
Зочин · 2016/08/04
Estoi hun itegmergui yum baih yumdaa eh ni gj yamar t1har awgai ve ter jaahan ohinni helj bhad zodoj bdag ohinoo zoliosolson bariamidraad
z · 2016/08/04
Ee burhan mini yamar aimar yum be yadag zolbin novsh ve ternii suns ni amrahgui e eh ni yamar archagui dodohdo zahiragdsan novsh ve ingej amidrulah bsan yum bol yah gej toruldeg mal ve
Зочин · 2016/08/04
setgeld vldsen sharhiig byasalgal l gadagshluulj edgeene. byasalgald yaw uur yu ch tus bolohgvi tvr darah bolowch ergeed l sanagdah bolno. byasalgal.mn haygaar orood byasalgald yaw vne tulburgvi buynii shahuu byasalgal bdiin. ohiniihoo tursun etsegt itgeegvi chn l joohon tm bna
bulgaa · 2016/08/04
Haaya hvn chanar uurt bodoj bgagviger gai boldog terni l neg n bolson bn im uhant zorigt mundag emegt ym chin argig n olod amidarchchada
zochin · 2016/08/04
amidrald hetsuu odor baihag jargah odorch bas baina ih yzen ydalt ooriig chini zoboono chi taiban baij setgelee taibshiruulah heregtei ter humuusees hol amidraarai chi tegniig yzen ydaad chi zobno hezee negen tsagt ter humuus hiisen nyglee egleh bolno taibshir ohin luugaa har jargaltai amidar
Зочин · 2016/08/04
Тэнэг ээж вэ? Ийм хар юмнаас болсон тэнэг хүүхнүүд их бий шүү.
Зочин · 2016/08/04
eheesee ushuugu av
Зочин · 2016/08/04
Чи хорвоод ганц болж ирсэн хүссэнээрээ амьдар гэж хэлэх бна би 3н хүүхэдтэй хүнтэй хамт амьдраад 7н жил болж бна хүүхдүүдээ ч ханьдаач хйартай эрчүүдийг нэг хэвэнд цутгачаагүй юм шүү цаг нь ирхээр жарганаа
O · 2016/08/04
Yooyo yamar aimaar hun be ter eej bas
zochin · 2016/08/04
hezee ch bitii harits egch shigee hol yabaad ooroo hichee chi zuuraldaj bgaa bolohoor argaggui shuu dee hunii huuhed buu hel toruulsen eh chin chamaig hamgaalah tsagtaa hamgaalaagui baihad chi odoog hurtel yund n horogdood haritsdag um bee ehteigee zainaas holoos harits busdiig n zugeer l haya ingej l zoblii bitgii ooriigoo huurch amidar
Зочин · 2016/08/04
cool
ukaa · 2016/08/04
sain turshlagatai setgel zuich emch deer och ene l chamd tuslaj chadna. ter duu naraa buyanaaraa bol geed l zugeer haychih. ohindoo sanaa zowoh n zuin hereg tiimees ch ohinoo biyee daasan huchirheg negen bolgoj humuujuuleerei. tgd tsaashdaa az jargaltai amidraarai
Зочин · 2016/08/04
ish chaawaas, ih l uiliin urtei hunii huuhduud bolj turtsguujdee. uneniig helehed duu nar chin hezee ch saihan amidrahgui. etsgiinhee uiliig uriig heden udmaaraa edelzgeeh bolno. Harin chi zuw amidraarai ur chin uldeh horvooshuude