“Эмоци” продакшны залуу жүжигчин Ариукаг уншигч та “Амьдралд тавтай морил” киноны амттай цуйван хийдэг Маралаагийн дүрээр нь илүүтэй сайн танина. Тэрбээр энэ л дүрээрээ олны танил болсон. Заяаны ханиараа Оutlow хамтлагийн гишүүн Чинзог сонгосон. Хосууд аав ээж болж, охинтой болсон билээ.

Бяцхан охин нь гурван сар хүрсэн бөгөөд аавыгаа анх удаагаа үнссэн хэмээн дуучин залуу цахим найзууддаа сонирхуулж гэрэл зургийг нь ийнхүү дэлгэв.