Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
2016/08/11
Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 11. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 8. Бархасвадь гараг. Хонгорцог одтой, есөн улаан мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Уул
Өдрийн наран 5цаг 44 минутад мандан, 20 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна