Дефольт гэж ийм байдаг...
2013/10/02
Манайхан ганц инфляци л ярих. Энэ эдийн засагт чинь цаана нь үй олон “аймаар” үзэгдэл байдаг юм ш дээ. Түүний нэг нь дефольт. Энэ нь манайд бараг болсон болов уу даа. Энэ тухай ярих гэсэн юм.
Дефольт гэдэг нь “default” буюу үүргээ биелүүлээгүй гэсэн англи үгнээс гаралтай ойлголт бөгөөд зээлийн үүргээ биелүүлээгүй гэсэн хэрэг болно. Өөрөөр хэлбэл хүүгээ цагт нь төлөөгүй, эсвэл өрийн гэрээний дагуу үндсэн өрөө төлөөгүй, эсвэл зээлээр гаргасан облигацийнхаа нөхцлийг биелүүлээгүй явдлыг хэлнэ.
Дефольтыг үүргээ бүгдийг нь буюу хэсэгчлэн биелүүлж чадахаа байсан хувь хүн, компани, түүнчлэн улс зарладаг. Хэрэв улс зарлавал “бие даасан”, эсвэл “тусгаар тогтносон” дефольт гэнэ. Муухай нэр томъёо шүү.
Корпаратив (хамтын гэх юмуу даа-Х.Д.Г.) дефольт гэсэн корпоратив эрхийн нэг чухал ойлголт байдаг ба энэ нь нэг талаас санхүүгийн түр хүндрэлд орсон компаниудыг дайсан нь залгих, рейдерийн булаан эзлэлт зэргээс хамгаалах үүрэг гүйцэтгэнэ, нөгөө талаас өрийн үүргээ компани биелүүлээгүйгээс зээлдэгчдийг хамгаална.
Дефольтын зарчмын хувьд ялгаатай хоёр төрөл байдаг: энгийн дефольт буюу дампуурал, техникийн дефолт. Эдгээрийн авч үзье:
Дампуурал
Зээлдэгч өрөө төлж чадахгүй болсныг энгийн дефольт гэнэ. Үүнийг зээлдэгчийн дампуурал гэнэ. Хэрэв энэ компани бол арбитражаар компанийг бүхэлд нь зарах уу, хэсэгчлэн хувааж зарах уу гэдгийг шийднэ. Хэрэв хувь хүн бол хуулийн дагуу шийдэж, шоронд хийх үү, хөрөнгийг нь яаж хураах, өрийг нь яаж төлүүлэх асуудлыг шийднэ.
Харин дампуурлаа улс зарлавал цорын ганц арга байх бөгөөд өр болон маргааныг олон улсын түвшинд олон улсын шүүхээр шийднэ. Энэ нь Улаанбаатарын шүүх биш нь мэдээжийг хэрэг, голдуу Лондон буюу Вашингтон гэх мэтийн “том” шүүхээр орж нүдний булай болж үйлээ үзнэ гэсэн хэрэг юм.
Техникийн дефольт
Техникийн дефольт нь мөнгө төлөх боломжгүйн улмаас гардаг бөгөөд цаашдаа талуудын зөвшилцсөний дагуу зохицуулж болно. Гэхдээ л эмитентийн хүсэл зоригийн эсрэгээр шийдвэр нь гардаг. Зээлдэгч зээлийн гэрээний нөхцлөө биелүүлж чадахгүй үед техникийн дефольт үүсэх бөгөөд биет байдлаар гэрээгээ цаашид үргэлжлүүлэх боломжтой.
Гэрээнийхээ нөхцлийг биелүүлээгүй гэдэг нь хүү буюу үндсэн өр төлөхөөс татгалзах, шаардлагатай баримт бичиг өгөхөөс татгалзах, эсвэл зээлийн гэрээний бусад заалтыг зөрчсөнийг ойлгодог. Ингэвэл зээлдүүлэгч зээлдэгчид техникийн дефольт зарлаж болно.
Тэгвэл дефольт хэр олон тохиолддог вэ ?! Энд би хувийн болон компанийн түвшинг мэдээж ярихгүй. Харин улсын түвшинг ярьж болно. Сүүлийн 20 жилд томоосоо бол 1994 онд Мексик, 1998 онд Орос, 2001 онд Аргентин, 2003 онд Уругвай тус тус дефоль зарласан юм. Эдгээрийг товч үзвэл дефольтыг олйгож болно.
Мексик
Песогийн хямрал гэж алдаршсан Мексикийн эдийн засгийн хямрал 1994 онд үндэсний валют гэнэт үнэгүйдсэнээс болж үүдсэн юм. Харин монголын “эдийн засагчид” үндэсний валют сулрах нь үндэсний үйлдвэрлэгчдэд ашигтай гэсэн “онол” гаргаж сурталдаж байгаа нь инээдэмтэй бөгөөд өрөвдөлтэй. Ийм хүмүүс дээд сургуульд нь багшилдаг нь бүр ч шог.
Энэ хямралын хөрш орнуудад үзүүлсэн нөлөөллийг “текилийн эффект” гэж нэрлэсэн. Эдийн засагчид шийдвэр гаргасны хариуцлагыг тэр үеийн Ерөнхийлөгч Салинасу де Гортари-д ногдуулдаг.
Ерээд оны эхээр Аргентинд гадаадын капитал ихээхэн орж ирэх болж, худалдааны болон төлбөрийн хомсдолын эрс өсөлтийг сааруулах болжээ. Энэ нь долларт харьцах песогийн ханшийг албаар өсгөж, экспортод алдагдал учруулах болжээ.
Салинас өрөндөө санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд песогоор үнэлэгдсэн, гэхдээ доллараар индексжсэн “тесобон” хэмээх богино хугацаат улсын облигаци гаргав.
1994 онд улс төрийн хэд хэдэн аллагын дараа хөрөнгө оруулагчдын итгэл алдагдаж, улс орноос капитал зайлах болсноор, Мексикийн Төв банк песог дэмжсэн ноцтой арга хэмжээ авч, ихээхэн эрсдэлтэй учир төрийн облигацийн зээлийн хүүг эрс ихэсгэв.
Мөн оны 12 дугаар сард Засгийн Газар үндэсний валютыг доллартай уясан холбоосоос арга буюу татгалзав. Энэ шийдвэр нь песогийн эрс девальвацид хүргэж, санхүүгийн систем төрийн облигацийг доллартай индексаци хийх боломжгүй болжээ.
Хэдэн сарын дараа АНУ, ОУВС, Олон Улсын Тооцооны Банк, Канадын Банк зэрэг нь Мексикийн гуйранч байдал хөрш орнуудад сөргөөр нөлөөлнө гэж болгоомжилсны улмаас ойролцоогоор 50 миллиард долларын зээл, зээлийн баталгааны төлөвлөгөөг дэмжив. Ингээд өрөнд орж баларч байгаа юм.
Орос
1997 он гэхэд Орос нь пост зөвлөлтийн шинэчлэлийн дараагаар олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж чадах, шинээр үүссэн зах зээлийг татаж чадахад бэлэн улс болсон мэт санагдаж байлаа. Гэвч энэ зүйл болсонгүй.
Орос орон хамгийн бага цалингийн улмаас ядуурлын өндөр түвшинтэй, тэгш бус байдал, нийгмийн эрс ялгарлын хамт гүн гүнзгий депресст оров. 1997 оны Азийн хямралын нөлөөгөөр рубль ганхаж, оросын эдийн засгийн орлогын үндсэн сурвалж болсон түүхий эдийн үнэ бууралтын цуврал эргүүлгэд оржээ.
Энэхүү хямралт үед ОУВС оролцож, Москвад 22,6 миллиард долларын тусламж үзүүлэн, төрийн богино хугацаат облигацийг илүү удаан хугацааны евро бондоор солих болгов. Гэхдээ энэ дэмжлэг богино хугацаанд л үр дүнгээ өгсөн юм.
1997 оны 8 дугаар сард арга буюу девальваци явуулж, үндэсний валютаар баталгаажсан дотоод өрийн дефольт зарлаж, гадаад өрийн төлбөрийг хойшлуулахыг хүсэв. Оросууд хямралаас нэлээд хурдан гарч чадсан юм.
Жил хүрэхгүй хугацаанд эрчим хүч агуулагчийн үнийн өсөлт, Хятад дахь эрчим хүчний хэрэглээний өсөлтөөс шалтгаалан эдийн засгийн өсөлт хямралын өмнөх түвшинд хүрчээ. Баялгийн үнийн өсөлт Оросуудыг аварчээ.
Аргентин
Ерээд оны сүүлээр болсон гүн гүнзгий рецесс нь Аргентины хомсдолыг хөөрөгдөв. Аргентин хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж тэндээс гадаадын капитал зайлж эхлэв. 2001 онд байдал дордохоос айсан хүн ам хадгаламжаа банкин дахь данснаасаа авч, песогоо доллар болгон, хөрөнгөө гадаад руу зөөж эхлэв.
Засгийн газар үүний хариуд бүх урсгал дансыг хааж, иргэдэд хадгаламжаасаа өчүүхэн мөнгө авахыг л зөвшөөрөв. Ард түмэн гудамжинд гарч, засгийн газрын үйлдлийг эсэргүүцэв.
Засаг хүнд хэцүү хомсдолтой тэмцэхдээ эцсийн дүнд улсын облигацийг чөлөөтэй солихоор шийдвэрлэж, амлалт авсан боловч биелүүлж чадсангүй. Ингээд хэсэг хугацааны дараа улс өөрийн бүх өрийг төлөх чадваргүй хэмээн зарлав.
Аргентин харанхуйд живж: гадаадын хөрөнгө оруулагчид орхин явж, капиталын оролт бараг зогсож, ажилгүйдэл 25% хүрч, хөдөө аж ахуй өрөвдөлтэй байдал орж, олон үйлдвэрийн газар хаагдаж, олон мянган хүн орох оронгүй болов. Бондын танго гэж нэрлэгдсэн төрийн облигациас болж мөнгөө алдсан хүмүүсийн тоог гаргах боломжгүй юм.
Ингэж 4 жил болов. 2005 онд Засгийн Газар дефольтын улмаас болж үнэгүйдсэн облигацийн (бондын) 76%-ийг илүү удаан хугацааны, хамаагүй илүү хямд, өөрөөр хэлбэл анхны үнийн 25-35%-ийн үнэтэй өөр үнэт цаасаар солих шийдвэр гаргав.
Аргентин бол аль бүр II дайны дараагаас Перон гэсэн манайхаар Н.Энхбаяр шиг нөхрөөс болж ёстой үйл лайгаа эдэлж байгаа газар байдаг юм. Энэ талаар “үй түмэн” кино ч байдаг.
Уругвай
Уругвай ч гэсэн аргентины хямралын сөрөг нөлөөллөөс зайлж чадсангүй. Буэнес-Айрес өөрийн банкуудаа хатуу хянаж байх үед аргентины санхүүгийн бүлгүүдийн хяналтад байсан уругвайн хоёр үндсэн санхүүгийн институт аргентиныг дагаж хямралд өртжээ.
Өөрийн банкны системд гадаадынхныг хэт их оруулсны гай ингэж гарч ирэв. Уругвайн эдийн засаг яагаа ч үгүй байхад аргентинийг дагаж капитал гадагш гарч эхлэв. 2002 оны зун гэхэд хадгаламжийнхаа 38 хувийг гадагш алдсан байлаа.
Гадаад дэмжлэгийн тусламжтайгаар Уругвай өөрийн банкуудыг аврах оролдлого хийв, гэхдээ маш өндөр үнээр буюу дотоод нийт бүтээгдэхүүнийхээ 20%-иар үүнийг хийв.
Арга буюу девальваци хийж, ДНБ-ийн эрс бууралттай тэмцэх ёстой болов. Уругвай зээлээ төлөх чадваргүйн улмаас облигацийн эздэд хандаж ахиад таван жил хүлээхийг гуйжээ.
Харин ингэж сулдсан Аргентин, Уругвай хоёрт хөрөнгө оруулагчдын 93% “дуртайяа” зөвшөөрсөн гэдэг. Ийм орнуудад “хөрөнгө оруулах” шиг “амархан юм” гэж энэ хорвоод байхгүй буй за…
Монгол
Монгол Улсын Засгийн Газар хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас 2012 оны тайлант хугацаанд 118,4 тэрбум төгрөгийн гадаад зээлийг ашиглаж, эргэн төлөлтөд 62,5 тэрбум төгрөг төлж, гадаад өрийн үлдэгдэл 2.751.2 тэрбум төгрөг байна. Энэ бол зөвхөн Засгийн Газрын тавьсан өр юм.
Харин Монгол Улсын гадны улс орнуудад тавьсан өр есөн тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ нь ойролцоогоор 13 гаруй их наяд төгрөг юм. Энэхүү есөн тэрбум ам.долларын өрийн 1,8 тэрбум нь Засгийн газрын, 275 сая нь Төв банкны, 609 сая нь арилжааны банкуудын, 6,3 тэрбум нь аж ахуйн нэгж, иргэдийн нэр дээрх өр зээл гэсэн “өөр нэг” тоо ч байна.
Гэтэл Монгол Улсын 2012 оны улсын төсөв 4.952.166.4 төгрөг буюу ойролцоогоор 5 их наяд болно. Улсын төсөв нь 5 их наяд, гадаад өр нь 13 их наяд болоод байгааг тайлбарлах хүн Монголд алга. Гадаад валютын нөөц “өм цөм” алга болж байна. Эдгээр тоо баримтаас үзэхэд дараагийн дефольт болох нь аль улс вэ гээд асуугаад байх шаардлага байхгүй гэж би монгол судлаачийн хувьд бодож байна.Тэнэг улсууд мянга ухаантай царайлсан ч эдийн засгийн зүй тогтол гэж нэг сүрхий юм байдаг.
Харин дефольтын үед зовлонг нь ард түмэн ямагт үүрдэг ба хариуцлагыг нь хүлээдэг хүн бараг байдаггүй зүй тогтолтой. Дефольт болоход нөгөө сүрхий инфляци чинь жил сараар биш, өдөр цагаар болдог ба үүнийг зовлон туулж байж давах уу, урьдчилан сэргийлэх үү гэдгийг шийдэхэд тун бага хугацаа үлдсэн байна…
Дефольтоос “сайхан тоо” хэлж, зээл авч сэргийлдэггүй, улс төр, эдийн засгийн тэнэг бодлого, үйлдлээ орвонгоор нь өөрчилж байж шийдвэрлэдэг юм. Үүнийг ярихгүй юм бол улс төрч, эдийн засагч гэж байгаад үхснээ хийнэ…
Судлаач Х.Д.Ганхуяг
Forex trader · 2013/10/04
маш зїйтэй асуудал байна ярьж хэлж зєв зїйтэй арга замаа хайхгїй бол удахгїй картын барааны їедээ шилжих їе ойрхон байна энэ маш том асуудал шїї Defaul-н золиос нь манайх шиг эдийн засаг нь тогтворжиж хїчирхэгжээгїй орнууд л болдог байхгїй юу эцэстээ энгийн иргэд л туйлдана до******** бол їнэндээ хэцїї болчихсон шїї дээ манай форексчид болон судлаачид бол сайн мэдэж байгаа ханшийн хэлбэлзэл сайн ч тал бий ****** ч тал бий сайн тооцоолох л хэрэгтэй байна даа
Monkhsaihan · 2013/10/03
*****e yu ch medehgvi baij hudla bichhe boli chi ooroo ch oilgoltgvi ba ENKHBAYARIIN ved ornoos garch zeeljih tvbshin +rv orj defoltoos bvren aih ayulgvi bolson shdee Chi medleggvi gedge haruulaad ba
Зочин · 2013/10/03
pya**** odoo tegeed yahiimbee Ganaa *****aa . bankandah munguu erthen avch baihuu
АРАЙ ДЭНДЭНЭ · 2013/10/03
ЮУ ХИЙДЭГ АМЬСГААНУУД ВЭ? ЭДИЙН ЗАСАГИЙГ БҮР ХЯМРАЛД ОРУУЛЧИХЛААШДАА НОВШНУУД ЧИНЬ