Ч.Хүрэлбаатар: Ардчилсан нам СЕХ-г дарамталж болохгүй
2013/10/03
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг “Ярилцах танхим”-даа урилаа.
-АН-ын Ерөнхий нарын бичгийн дарга болон УИХ-ын 2012 оны сонгуульд тус намаас Увс аймагт нэр дэвшсэн Т.Мэндсайхан, Д.Нямхүү нар өнөөдөр (өчигдөр) мэдээлэл хийж шүүхээс маргааныг АН-ын талд шийдсэн гэдэг мэ-дээллийг өглөө. Үнэхээр тийм шийдвэр гарсан юм уу?
Худлаа. УИХ-ын 2012 оны сонгууль өнгөрснөөс хойш нэг жилийн турш Б.Чойжилсүрэн гишүүн бид хоёртой холбоотой асуудал гурван шатны шүүхээр орж саяхан эцсийн байдлаар бидний талд шийдэгдлээ.
Улсын Дээд шүүхийн энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор бид хоёртой холбоотой АН-ын нэр дэвшигчдийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.Үүний дараа тэд шүүхэд дахин хандсан. Есдүгээр сарын 13-ны 41 дүгээр тогтоолоор тэдний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гарсан юм. Өөрөөр хэлбэл 2012 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсоныг хүлээн зөвшөөрсөн тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох тухай тэр хоёрын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Ийм л шийдвэр гаргасан.
Тэгэхээр УДШ-ийн эцсийн шийдвэр ингэж гарсан байтал АН-ын хоёр мушгиж яриад байгаа юм. Энэ хоёрын хувьд худал яриад байгаа нь шинэ зүйл биш л дээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Увс аймагт болсон Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал бид хоёрын талд гарсан. Гэтэл маргааш нь хэвлэлээр тэр хоёрын талд гарсан юм шиг мэдээлж байлаа. Тухайн үед бид хоёр “Хэрвээ шүүхийн шийдвэр АН-ын талд гарсан бол гомдол гаргахгүй” гэдэг байр суурьтай байсан. Гэвч тэд ялсан гэж ярьсан мөртлөө гомдол гаргасан. Дараа нь нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх АН-ын хоёрын талд гарсан. Дараагийн хоёр удаагийн УДШ-ийн шийдвэр хоёулаа бид хоёрын талд гарсан.
-Сонгуулийн сурталчилгаанд ажилласан танай намын хүмүүсийг шүүхээр мөнгө тараасан гэж үзсэн?
-Өнгөрсөн оны сонгууль Сонгуулийн тухай шинэ хуулийн дагуу явагдаж сонгогчид нэр дэвшигч болон намын төлөө гэсэн хоёр санал өгснийг иргэд сайн санаж байгаа байх. Иймд нэр дэвшигчид өөрийнхөө төлөө сонгуульд ажиллах хүмүүсийнхээ нэрийг Сонгуулийн тойргийн хороонд сонгууль эхлэхээс өмнө албан ёсоор гаргаж өгсөн. Мөн нам хүмүүстэй тусдаа гэрээ байгуулж ажлуулсан. Нэр нь дурдагдаад байгаа хүмүүсээс миний сонгуулийн штабд ажиллаж байсан нэг ч хүн байхгүй. Тэднээс Б.Чойжилсүрэн гишүүний сонгуулийн сурталчилгаанд ч ажилласан хүн байхгүй юм байна билээ. УИХ-ын сонгууль болж байх үеэр миний туслахаар н.Баторших, н.Чимэддорж, н.Батцогт нар ажиллаж байсныг удаа дараа ярилцлагадаа хэлсээр байхад л Ч.Хүрэлбаатарын туслах гээд л яриад байх юм.
-Тэгсэн ч та хоёрыг буруутай гээд шүүх тогтоочихсон гээд байгаа биз дээ?
-Хэн нэгнийг буруутай эсэхийг шүүх л тогтоодог хуультай шүү дээ. Иргэдийн өгсөн саналыг сонгуулийн тойргийн хороо баталгаажуулж УИХ-ээр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгох ёстой. СЕХ үүнийг үндэслээд Ерөнхийлөгчид та-нилцуулаад УИХ-д оруулдаг. Тэгээд тангараг өргөдөг. Үүгээр СЕХ-ны эрх үүрэг дуусдаг. Б.Чойжилсүрэн гишүүн бид хоёр энэ бүх шат дамжин тангаргаа өргөчихсөн. Саяын гарсан Дээд шүүхийн эцсийн шийдвэрт бид хоёрыг буруутай гэсэн нэг ч үг, заалт байхгүй. Харин ч АН-аас нэр дэвшсэн хоёрт одоо боль гэсэн эцсийн хариуг нь өгсөн шийдвэр гаргасан.
-АН-аас нэр дэвшигчид СЕХ-нд таныг болон Б.Чойжилсүрэн гишүүний нэрийг татуулахаар хандсанаа зарлалаа. Үүнд ямар тайлбар хийх вэ?
-Ингэх нь хууль бус гэдгийг дараах үндэслэлээр тайлбарлая. Нэгдүгээрт СЕХ АН-ын бүлгийн шийдвэрийг эсвэл АН-ын Ерөнхий нарын бичгийн даргын шийдвэрийг биелүүлдэг байгууллага биш гэж би итгэж байна. Энэ байгууллага улс төрөөс ангид байж хуулийн дагуу шийдвэр гаргадаг. Хоёрдугаарт Өвөрхангайгаас сонгогдсон манай намын хоёр гишүүнийг шүүхийн шийдвэрээр татлаа гэсэн биз дээ. Гэтэл бид хоёрыг буруутай гэсэн шүүхийн шийдвэр огт байхгүй шүү дээ. Харин ч бүтэн жилийн турш шүүхдэлцэж Дээд шүүхийн эцсийн шийдвэр бид хоёрын талд гарсан. Гуравдугаарт СЕХ нь сонгууль зохион байгуулах, нэр дэвшигчид тангараг өргөх хүртэлх үйл ажиллагаа явуулдаг болохоос тангараг өргөчихсөн гишүүнээр оролддог байгуулага биш. Сонгуулийн тойргийн хороо эцсийн шийдвэрээ гаргаад түүнийг нь СЕХ хүлээн зөвшөөрөөд бид хоёрыг тангараг өргүүлсэн шүү дээ. Одоо тэр сонгуулийн тойргийн хороо ч татан буугдаад удаж байна. Дөрөвдүгээрт, тангаргаа өргөчихсөн УИХ-ийн гишүүнийг эргүүлэн татах асуудал нь Сонгуулийн тухай хуулиар биш УИХ-ын тухай болон Монгол Улсын Үндсэн хуулиар зохицуулагддаг гэдгийг л хэлмээр байна. Үүнд СЕХ огтхон ч хамаагүй. Тэгэхээр АН хууль бус шахалтуудыг төрийн байгууллагад үзүүлж болохгүй л дээ.
-Та хоёрыг бөхтэй харьцуулж яриад байсан даа?
-Би ч гэсэн тэр хоёрыг бөхийн жишээгээр ярьж чадна. Монголын олон кинонд зарим бөх барилдаад шороо татуулж уначихаад ноёны шийдвэрээр даваа авч ард түмний доог тохуу болдог доо.
Тэгэхээр тэр хоёрт ноёны бөх царайлаад хэрэггүй дээ л гэж хэлмээр санагдаад байна
-Та бизнес эрхэлдэг үү. Ямар бизнес эрхэлдэг вэ?
-Би хувьдаа бизнес эрхэлдэггүй. Оюутан байх үед бизнес эрхэлдэг байсан. Тэр үед 1980-аад оны сүүлээр 1990-ээд оны эхээр Орост суралцаж байсан оюутан бүр бизнес хийж байсан. Тэр үед л бизнес эрхэлж байсан.
-Бага хурлаараа намын дарга Ө.Энхтүвшин өргөдлөө өгсөн. Тэгэхээр шинэ дарга гарч ирэх нь тодорхой болж байна. Ямар хүмүүсийн нэр яригдаж байгаа бол?
-Хүмүүс намын даргыг сонгох тухай яриад байгаа юм. Би бол намын даргын асуудлыг хамгийн сүүлд тавих ёстой гэж үзэж байгаа. Эхлээд бид УИХ-ын сонгуульд яагаад ялагдав, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд юун дээр алдав гэдэг дээр дүгнэлт өгөх ёстой. МАН эрх барьж байх хугацаандаа улс төр, нийгэм, эдийн засгийн бодлогын хувьд ямар алдаа гаргав гэдгээ ярих ёстой. Цөөнх болсон одоо үед нам бүтэц, зохион байгуулалтын хувьд ямар байх ёстой вэ, намынхаа дүрмийг яаж боловсруулбал цаашид улс эх оронд хэрэгтэй зөв шийдвэр гаргаж чаддаг болох вэ гээд хэлэлцэх ёстой. Яаж ажиллавал хүчтэй сөрөг хүчин болж ажиллаж чадах вэ гэх мэт ярих зүйл их байх ёстой. Тэгээд бүх асуудлаа яриад шийдсэнийхээ дараа 2016 онд намаа ялуулах даргын асуудал гарч ирэх ёстой. Энэ бүх өөрчлөлтүүдийг хийснийхээ дараа намын дарга хийж чадах хүнээ гаргаж ирэх ёстой.
-Намын Удирдах зөвлөлийг шинээр бүрдүүлнэ биз дээ?
-Шинээр бүрдүүлнэ.
-Та Удирдах зөвлөлд нэр дэвших үү?
-Тухайн үед нь болох байх. Цагийн юмыг цагт нь ярья даа.
-Ерөнхий нарийн бичгийн даргыг өөрчлөх асуудал яригдаж байгаа юу?
-Г.Занданшадар дарга ажлаа өгнө гэдгээ хэлчихсэн. Гэхдээ албан ёсоор өргөдлөө бичиж өгөөгүй байх. Хэвлэлд ажлаа өгөх талаараа хэлсэн байсныг санаж байна. Оронд нь тэгэхээр шинэ хүн гарч ирж таарна.
Намынхаа бодлогыг хэрэгжүүлж чадах тийм хүнийг сонгох болов уу.
-Намын даргаар ажиллах боломжтой туршлагатай улстөрч танай намд хэр олон байна гэж хардаг вэ?
-Манай нам өнгөрсөн хугацаанд хамгийн их шинэчлэгдэж ирсэн, шинэчлэгдэж байгаа нам. Бурханаас намын дарга болоод төрчихсөн хүн байхгүй. Намын бодлого шийдвэрийг биелүүлэх, зохион байгуулах өндөр чадвартай, дадлага туршлагатай, хурдтай, мэдрэмжтэй, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүн олон байгаа. Намын даргын хувьд гэвэл дээрх ярьсан үндсэн шаардлагыг хангасан, улс төрийн дадлага туршлагатай, одоогийн УИХ-д сууж байгаа гишүүдээс байх болов уу гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
УЛС ТӨРИЙН ТОЙМ СОНИН
Т.Амартүвшин
Зочин · 2013/10/09
idej uuj hanahgui yuma ard tumnii amidraliig haraldaa yaj bna tsalingaas tsalin zeelees zeeliin hooorond yvj bhad ta nariin yrij hiij bga yumnuud ineed hurmeer shu bolimoor yumaa tengeree buuj gazart ajillamaar bna hedhen sayhuntei yum bj ene guilanchlal yduural gazar avj bna hun ardiin eruul mendiin asuudal onts baidal zarlahaar bolchood bhad suudal bulaaldaj suuh gej
Зочин · 2013/10/09
gants ugeer helhed araichdee
Зочин · 2013/10/09
Ene 2 nutag usnii neriig mini buzarlaj guitslee
Зочин · 2013/10/09
яасан ханаж цацдаггүй хүмүүс вэ зүгээр зайгаа тавиад өгөөч өчнөөн хүнийг шоронд орууллаа зүгээр л нэг ******у хэдэн халтар төгрөгнөөс болж ард түмэн мэдэж байг******дээ та нар хангалттай мөнгөтэй болсон биздээ одоо юундаа шунаад байгаан бэ улс эх орноо бодооочэээ
Зочин · 2013/10/06
Энэ хоёр луйварчин сонгогчдыг худалдаад авчихсан болж байна. Одоо тэгвэл бас шүүхийг худалдаад авчихсан гарууд байна л даа.Бүр хулгай луйвартаа бүр гаршчихаж. Хүн нэг буруу гараар орчихоороо гарч чаддаггүй юм гэнэ билээ. УИХ-д хууль ёсоор гарч ирэхгүй бол хууль бусаар яаж гарч чаддагийг жинхэнэ харуулж байна даа. Хэрэв мөнгө өгвөл энэ хоёрт хандвал найдвартай УИХ-ын гишүүн болно доо. Харин харамж нь ахиухан байх хэрэгтэй байх. Мөнгө л байхад болно. Тэрнээс улсаа хөгжүүлнэ. хууль ёс тогтооно энэ гэх ********длага гарахгүй. ёс суртахуун шударга ёсны талаар бодох ч хэрэггүй. тэгвэл гаргахгүй мөнгийг чинь аваад л голроно шүү. Хялбар аргаар Гишүүн сайд болцгооё оо та минь ээ