Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын шилдгийн шилдэг уран уургач, бугуйлч, эмнэг хангал сургагч шалгаруулах "АДУУЧИН" тэмцээн маргааш болно.

Тус тэмцээн нь аравдугаар сарын 6-ны өдөр буюу маргааш 10:00-16:00 цагт Монгол наадмын төв Хүй долоон худагт болох юм.

Улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулагдаж буй энэ тэмцээнд 21 аймгаас шалгарч ирсэн адуучид оролцоно.

Уурга шүүрэх, морьтой болон явганаар шургуулж уургалах, бугуйлдах, эмнэг хангал сургах тэмцээнүүдээс гадна Улсын филармонийн "Морин хуур" чуулга, "Түмэн эх” чуулгын дуучид, ҮДБЭЧ-ын бүжигчид, морины дуугаараа олонд танигдсан дуучид уран бүтээлийн дээжээсээ өргөх бөгөөд морьтон баатруудын тоглолт болох юм

Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын шилдгийн шилдэг уран уургач, бугуйлч, эмнэг хангал сургагч шалгаруулах "АДУУЧИН" тэмцээн маргааш болно.

Тодруулбал, аравдугаар сарын 6-ны 10:00-16:00 цагт Монгол наадмын төв Хүй долоон худагт болно.

Улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулагдаж буй энэ тэмцээнд 21 аймгаас шалгарч ирсэн адуучид оролцох гэнэ.

Уурга шүүрэх, морьтой болон явганаар шургуулж уургалах, бугуйлдах, эмнэг хангал сургах тэмцээнүүдээс гадна Улсын филармонийн "Морин хуур" чуулга, "Түмэн эх” чуулгын дуучид, ҮДБЭЧ-ын бүжигчид, морины дуугаараа олонд танигдсан дуучид уран бүтээлийн дээжээсээ өргөх бөгөөд морьтон баатруудын тоглолт болох юм байна.

Х.Даваа