Эрхийнхээ төлөө шуугицгаая” уриатай  залуусын өнөөдөр өдөрлөг болно.

Энэхүү арга хэмжээ 12.00-18.00 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбайд болох юм байна. Өдөрлөгийн зорилго нь хүүхэд залууст хүний эрхийн мэдлэг өгөх, бэлгийн болон нөхөн үржихүйн талаарх боловсролыг хүртээмжтэй олгох, охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад юм. Өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын Эмнести Интернэшнл байгууллагын залуучууд, хамтран зохион байгуулагчаар “Хүүхэд хүүхдийн төлөө” ТББ, “Гүнж” ТББ-ын дэргэдэх “Гүнжээгийн клуб”, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн, “Мөрөөдлийн Ирээдүй”-ТББ ажиллаж байна. Энэ өдөр эрх чөлөөний мэдрэмжээ илэрхийлсэн шилдэг имижийг бүрдүүлж ирсэн оролцогчдыг зохион байгуулагчдын зүгээс шагнаж, урамшуулах ажээ.

Х.Даваа