Монгол улсын хуулийг уландаа гишгэсэн "American school Ulaanbaatar"
2016/08/22
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь хэдхэн хоногийн өмнө их дээд сургуулиуд энэ хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэхгүй, 2015-2016 оны төвшиндөө байлгахаар болсон хэмээн мэдэгдсэн. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд, иргэдийн худалдан авах чадвар сул байгаа учраас сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй, өнгөрсөн хичээлийн жилийн түвшинд байлгах чиглэлийг бүх их, дээд сургуулийн захирлуудад өгсөн байх.
Энэ үеэр сайд дунд сургуулиудын төлбөрийн нэмэгдэх эсэх талаар ямар нэг мэдээлэл хийсэнгүй. Хийх шаардлага байхгүй гэж үзсэн бололтой. Учир нь төлбөртэй хувийн дунд сургуульд хүүхдээ сургах эсэх нь тухай хүний сонголт, төлбөрийн чадамжийн асуудал. Гэвч хувийн гэгдэх дунд сургуулиудын төлбөр 100 мянга байтугай 1000 ам.доллараас дээш дүнгээр нэмэгджээ. Доллар хэмээн тодотгож байгаа нь ч учиртай. Учир нь тэдний гүйлгээ валютаар хийгддэг. Эдгээрийн нэг нь “American school Ulaanbaatar”. Тэднийх “Олон Улсын жишигт нийцсэн боловсролын таатай орчин” хэмээн сургуулиа рекламдаж өдрөөс өдөрт сургалтын нэмэгдүүлсээр байна.
Мөн тухайн цаг үед ам.долларын ханш ямар байхаас шалтгаалж “American school Ulaanbaatar”-ийн сургалтын төлбөрт өөрчлөлт ордог гэнэ. Тэдний 2014-2015 оны хичээлийн нэг жилийн дундаж төлбөр 10-17 сая төгрөг байсан. Энэ мөнгийг долларын ханштай уялдуудлан төгрөгөөр тооцож авдаг. Учир нь тус сургууль багш нарынхаа цалинг доллараар өгдөг учраас ийнхүү сургалтын төлбөрөө долларын ханштай уялдуулан нэмэгдүүлдэг байна.
Өнгөрсөн жилийн энэ үед 2000 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар өнөөдөр 2250-д хүрээд байна. Энэхүү долларын ханшаас хамааран энэ хичээлийн жилд “American school Ulaanbaatar” сургууль сургалтын төлбөрөө 40 хүртэл хувиар нэмсэн байна.
Уг нь Монгол улсын нутаг дэвсгэрт төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай, Зар сурталчилгааны тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх тухай хуулийн заалт байгаа. Энэ ч үүднээс бараа ажил үйлчилгээнийхээ үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоо гүйцэтгэх хуулийн шаадлагыг бүх ААН биелүүлэх үүргийг хүлээдэг.
Гэсэн ч хуулийн дээгүүр үйл ажиллагаа явуулсан энэ мэт байгууллагуудад төрөөс зохицуулалт хийсэнгүй өнөөдрийг хүрч байна. Хувийн өмч болохоор оролцож болохгүй гэх мэт тайлбар тавьж болох. Гэхдээ энэ түвшний чанартай боловсрол олгож байгаа эсэх дээр нь анхаарал тавих хэрэгтэй. Салбарын яамнаас “American school Ulaanbaatar”-д сургалт явуулах тусгай зөвшөөрлийг нь олгосны хувьд хувийн хэвшлийн сургуулиудын төлбөр үндэслэлтэй эсэх, захиргааны аливаа шийдвэр нь хүүхдийн эрхийг хөндөж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй.
Салбарын сайд Ж.Батсуурь та дээрх асуудалд хяналт тавьж, монголын хууль журамд үл захирагдах хувийн дунд сургуулиудад хариуцлага тооцох цаг болжээ. Хууль зөрчигчид Монголын ирээдүйг сурган хүмүүжүүлэх нь ёс зүйд нийцэх эсэхэд ч дүгнэлт хийх хэрэгтэй.
П.УНДРАМ
Оллоо.мн
Зочин · 2016/08/24
iim hudlaa medeelel gargahaa boliyoo ichmeer yum
Зочин · 2016/08/23
Hudlaa sh dee
Irgen · 2016/08/23
Yag zuv huuli zavhruulj mongoliin amidtaliin tuvsunuus hol davsan erunhii bolobroliin surguuluidiig neg huuliin tuvshund bolgoh tsag ali hediin bolsoon.Ard tumnii huuhduudee bagaas ni medlegtei bolgoh husliig yostoi muljdug barag amidaar ni mah tsusiig n sordog gey helehed uluudehgui!!!!
enkhee · 2016/08/23
duugiihee tolboriig mongoor l hiisen tsaanaa chuham dollaraar tootsoj avsan eshiig medku bn
Зочин · 2016/08/23
арай ч 40 хувь бол биш байна лээ ноднин 1анги төлбөр 13сая байсан энэ жил 14сая 300мянга болсон байна лээ тэгхээр 10хувь нэмсэн юм биш үү
Зочин · 2016/08/22
Gadaad bagsh nartai hiisen gereenii daguu tsalingaa ughiin tuld une ee nemj l taaraa.Ter said ni tegeed yahav dee yaj ch chadahgui shd.Tulburuu tulj diilehgui bol huuhdee yvuulahgui boloh boloh baih daa
Зочин · 2016/08/22
Burzai
Зочин · 2016/08/22
Muu novsh nar, gaiguu surguuliin baragtsaa avchihgui yuu hiddeg bnaa, hench ene mal suruguluu bitii huuhdee oruulaarai
Зочин · 2016/08/22
Tenger :DDDDDD
Зочин · 2016/08/22
Cain bn uu
Зочин · 2016/08/22
nemegdvel nemegdene l biz de. dotoodiin surguulia golood yvdag ene baychuud neg yum bodox bailgui
Зочин · 2016/08/22
Энэ сургуулийн эзэд нь Монгол шуудан банкны захирал асан, Эрчим хүчний сайд асан Д.Зоригт, Ерөнхийлөгч Элбэгдорж нар шүү дээ
Зочин · 2016/08/22
Баяр · 2016/08/22
Энэ ж. Батсуурь мөнгөний өмнө юу хийж чадах юм бэ. Угийн бөөрөнхий хүн
Зочин · 2016/08/22
manai surguuliin buh bagsh nar ter gadaadiinhaas dor bv gej ziluulah htei
Зочин · 2016/08/22
яаж ч чадахгүй ээ харж л байгаарай
Зочин · 2016/08/22
Хамтарсан нэртэй гадаадын мөнгө хүүлэгч сургуулиудыг хаах хэрэгтэй.