цаг агаарын урьдчилсан мэдээ
2013/10/06
2013 оны 10 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон говийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй, Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 6-11 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, Увс нуурын болон Их нууруудын хотгор, Говийн нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс дулаарч 10-12 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.