Болдогсон бол 2-лантай нь хамт амьдрах юмсан…
2013/10/06
Би одоо хувийн компанид ажилладаг. Манай компанийн толгой компани-д нэг бүсгүй ажилладагийн. бид 10 жилийн өмнө өөр компани-д хамт ажиллаж байсийн. тэр одоо болтол нөхөргүй. Тэр саяхан ажлын шугамаар нэг асуудалд холбогдсон. Өөрийнх нь оролцоо байхгүй юм билээ. Гэхдээ сэжиглээд байгаа юм билээ. Хамаг жаргал зовлонгоо надад ярьдагийн. Харин би түүнийг нь сонсож зөвлөлгөө өгсөөр байгаад миний сэтгэлд хайгаад байсан эмэгтэйн бүхий л нандин чанарууд түүнд байгааг олж харсийн. Тэр чанаруудыг аль 10 жилийн өмнө би зүрх сэтгэлийнхээ мухарт нуусан байжээ. Ингээд л би энэ эмэгтэй хайртай болжихжээ. Би түүндээ маш их хайртай. Эхнэртээ ч гэсэн хайртай. Болдогсон бол 2-лантай нь хамт амьдрах юмсан. Даанч хуулиар хориотой. Гэхдээ энэ эмэгтэй дээ би өөрийгөө түнд хайртайг хэлээгүй. Харин тэр намайг мэддэг байж магадгүй. Яагаад гэвэл тэр хэнд ч үзүүлдэгүй нулимсаа надад үзүүлдэг. Надтай уулзаж зөвлөж байхдаа л уйлдаг. Энэ юу гэсэн? Үүнийг уншиж байгаад зөвлөлгөөгөө харамгүй өгөөрэй.