2016.08.25 / БИЛГИЙН ТООЛЛЫН 23
НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Наран ургах, шингэх: 06.03-19.47
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Огторгуй
11:41 цагт сар тал болно.

 

Аргын тооллын 8 сарын 25, Бархасвадь гараг. Билгийн тооллын 23, Чөлөөт эх одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 03 минутад мандан, 19 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.