Барилга дээр ажиллаж байсан хоёр иргэн амиа алдлаа
2013/10/07
Хөдөлмөр аюулгүй байдлаа бүрэн хангаж ажлаагүйн улмаас барилга дээрээс хүн унаж амь насаа алдсан хэргүүд сүүлийн үед ихээр гарах болсон тухай цагдаагийн газраас мэдээлж байна.
Өчигдөр БЗД-ийн 12-р хороонд ”Батширээт” ХХК-ний баригдаж байгаа барилга дээр Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат иргэн 25 настай эрэгтэй А, мөн сумын харьяат иргэн 23 настай эрэгтэй О нар угсардаг төмөр шат зөөж байгаад өндөр хүчдэлийн шугаманд хүрч тогонд цохиулж нас баржээ.
Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.
Х.Даваа
Зочин · 2013/10/09
mongolei.de chat roomd tavtai moril
Зочин · 2013/10/08
barilga hot tohijiltiin yam odoo yu hiigeed bdag ym bee