"Рио 2016" олимпийн наадмын чөлөөт бөхийн 65 кг-ийн жинд барилдсан МУГТ Г.Мандахнарангийн хувьд хүрэл медалийн төлөө өрсөлдсөн ч сүүлийн 6 секундэд өрсөлдөгчдөө боломж олголгүй зугтсан гэх үндэслэлээр хожигдсон. Г.Мандахнарангийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж дэвжээн дээр хувцсаа тайлж шидсэн нь дахин нэг онооны торгуулийг авчирсан билээ. Тэдний энэхүү үйлдлийг буруутгах хүмүүс бахад зөвтгөх нэгэн ч бас байгаа юм.

 

Тэгвэл монгол дасгалжуулагчдын тэмцлийг харуулсан зурагтай богино цамц АНУ-д худалдаанд гарч эхэлжээ. Тус цамцны нэр "Аварга шиг барилд. Монгол шиг тэмц". Тус цамцыг 22 доллар төлөөдhttp://wrestleology.myshopify.com/collections/frontpage/products/protest-tee энэхүү хаягаар захиалж болох юм байна.

 

24tsag.mn