Амьдрал эхлээгүй байхад ингэж байгаа хүн...
2016/09/05
Та бүхэн харамгүй зөвлөгөө өгнө үү. Би одоо 27-той хувийн байгууллагад ажилладаг. Найз залуу маань ажил хийдэг царайлаг сайхан залуу бий. Бид 2 үерхээд 2 гаруй жилийг үдэж байна. Би түүндээ маш их хайртай тэр хэмжээгээр ч хармалдаг, миний заяаны хань гэж боддог юм.
Гэтэл тэр маань заримдаа өөр эмэгтэйчүүдийг сонирхоод байх юм. Би нилээн хэдэн удаа нууцаар хаягаар нь орж чаатуудыг нь уншсан. Ажлаас бусад цагт бид 2 байнга хамт байдаг болохоор ажлынхаа завсар зайгаар мессеж бичээд байх юм. Би нууцаар орж уншсан болохоор хэлж болдоггүй. Тэгэх тусам нь би байн байн шалгаад баймаар санагдаад орж уншаад өөрийгөө л улам их зовоох юм. "чи хөөрхөн шүү, чамтай уулзъя ч гэдэг юм уу, санасан байна" гэхчлэн бичсэн байна. Ийм юм уншсан эмэгтэй хүнд ямар сайхан байхав дээ өөрийнх нь залуу өөр эмэгтэй хүнд ингэж хэлж байна гээд бодохоор дотор бачуураад байх суух газраа орж ядах юм.
Жоохон сэжүүр гаргаж хардсан чинь тийм зүйл байхгүй чамдаа хайртай, 2-лаа хүүхэдтэй больё гэх юм тэгж хэлэхээр нь л дотор тайвшраад ямар ч байсан сэтгэл санаа нь эргэчээгүй байгаа юм байна гэж бодох юм. Заримдаа ямар ч эрэгтэй хүн өөр эмэгтэй хүнийг сонирхох явдал байлгүй яахав дээ гэж бодохын. Заримдаа одоо ингэж байгаа юм чинь хойшдоо яах хүн бэ гэж бодоод байх юм. Хүний амьдралд ганц нэг зам зуурын санаандгүй учрал байхыг би үгүйсгэхгүй л дээ гэхдээ зүрх сэтгэлээ л гээж болохгүй гэж боддог юм. Тоохгүй яавж байтал нөгөө бичээд байгаа эмэгтэйдээ сайн болчихвол яаанаа гэж бодогдоод байна. Яавал дээр вэ?
Зочин · 2016/09/06
erthen salsan deer dee oor hund iim yum yarij baigaa bol chamd hairgui l yum bn.
Зочин · 2016/09/06
Уншихаал боличооч хулгай хийж байгаа юм шиг санагдчихлаа
Зочин · 2016/09/05
chi orh tolgoilson emegtei boln chini iredyi
Зочин · 2016/09/05
bla
Зочин · 2016/09/05
nice
Зочин · 2016/09/05
https://www.dorgio.mn/post/57012#
Зочин · 2016/09/05
shuud zod