Нэгэнтээ “гоо бүсгүйн 21 шинж надад бий” хэмээн зоригтой өчсөн нөхдүүд бол жүжигчин О.Энхтуул, Г.Отгонцэцэг нар байлаа. Тиймдээ ч жүжигчин Отгоо “залуу насандаа хүссэн бүхнээ хийж, сэтгэл хангалуун амьдрахыг хүсдэг” хэмээн ярьж үүнийгээ харуулах гэсэн шиг зоригтой алхмуудыг хийж дуулиан тарьж байсан нь саяхан.

Тэгвэл эдний араас мөр даган мөшгиж яваа өөр нэгэн бол жүжигчин А.Туяа байгаа юм. Мөн л зоригтой алхмуудын харин ч нэг торох юмгүй амжуулчих нь бий. Болоогүй үе үехэн цочир бичлэг хийж, олны дунд яриа үүсгээд авдаг “дэггүй” бүсгүй сүүлд үзэл бодлоо ийнхүү хуваалцжээ.

Түүнд “уг нь байгалиасаа л эр хүнийг эмэгтэй хүн татахдаа гоо сайхан, ааш айл, хоол ундаар татдаг байсан гэдэг. Одоо ч тэр бичигдээгүй дүрэм. Гэтэл сүүлийг үед анзаараад байхад зарим эрчүүд эсрэгээрээ хоолоор найрах гээд байдаг цаг болжээ. Ямар хоолонд дуртай вэ, өөрийн сайн хийдэг хоолоор дайлъя, юу идмээр байна гээд л. Үгүй ээ, тэгээд хоол идэхгүй гэхээр өөр юу идэх үү, яах уу. Ямар хоолонд дуртай гээд л нэгэн бодлын гоё ч юм уу. Нэгэн бодлын жижигхэн болчихсон юм уу. Эсвэл хоолоос өөр хийх юм ярих юмгүй болсон цаг уу. Одоо тэгээд эр, эмгүй хоолоор хайрлаад л, найрагдаад л байж дээ хэхэ” гэжээ.

Юутай царайлаг нуруулаг бүсгүйг хоолоор найрах гэсэн эрчүүд олон таарч байгаа бололтой.

PHOTONEWS.MN