“Miss and Model” фестивалийн ялагчаар Ж.Энэрэл шалгарчээ
2013/10/13
Мэргэжлийн моделиудын ширүүн өрсөлдөөн дунд зохион байгуулагдсан “Miss and Model” фестиваль өнгөрсөн амралтын өдрөөр ялагчаа тодрууллаа.
Тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Андра модель агентлаг”, “Мисс Монгол аялал жуулчлалын холбоо” ажилласан бол хамтран зохион байгуулагчаар “UBS МUSIC” телевиз, “SIX” studio ажиллаж албан ёсны онлайн түгээгчээр Монголын №1 хөтөч сайт www.DORGIO.mn ажилласан юм.
Тус тэмцээний тэргүүн байр буюу 1-р байранд Ж.Энэрэл шалгарч “Miss Model of the World 2013” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болсон юм. Мөн 2-р байранд Э.Индра шалгарч “Top model of the World 2014”, 3-р байранд Ч.Чаминэрдэнэ шалгарч “Supermodel International 2013” тэмцээнүүдэд тус тус оролцох эрхийн эзэд болцгоожээ. Түүнчлэн тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс оролцогчдод сюрприз болгож нэг шагнал нэмж олгосон нь "Miss Bridge International 2013" олон улсын хуримын хувцасны миссийг шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгосон бөгөөд Соёмбо-Эрдэнэ шалгарч эрхийн эзэн болсон юм. Мөн Б.Номинцацрал өсөх ирээдүйтэй моделиор шалгарч тус тус өргөмжлөгдсөн юм.
Ийнхүү олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эздийн салхийг хагалж 3-р байранд шалгарсан Ч.Чаминэрдэнэ "Тайландад" зохиогдох “Supermodel International 2013” тэмцээнд оролцохоор 10-р сарын 24-нд хүлгийн жолоо залах юм.
Ингээд та бүхэндээ “Miss and Model” фестивалын финалын шалгаруулалтын фото сурвалжлагаас толилуулж байна.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх