Жүжигчин Н.Ариунболд буюу Бооёогийн олонд танигдаж чадаагүй анхны дүр
2016/09/19
Жүжигчин Н.Ариунболдыг хүмүүс "Шинэ-Үе" продакшн болон хошин шогийн тоглолтоор нь сайн мэдэх билээ.
Үргэлж л хошин дүрийг бүтээж байсан мань эр уран сайхны кинонд тоглож байсныг тэр бүр хүн сайн мэддэгүй гэнэ.
Учир нь түүний хувьд энэ дүр нь зүгээр нь туслах хэсгийн үзэгдэлд орсон дүр аж. Тэрбээр 1986 онд 5-р ангид сурч байхдаа "Намар нахиалсан мод" кинонд сурагчдын хэсэгт тоглож байжээ. Энэ кино нь Ардын хувьсгалын дараах жилүүдэд хөдөө орон нутагт олон зуун сүм хийдийг тарааж, хүрээ хийдэд шавилан сууж байсан банди нарыг бичиг үсэгт сургахаар ардын сургуулиуд хэрхэн байгуулагдаж байсан тухай өгүүлдэг.
Харин уг бүтээлийн хамгийн олонд хүрсэн дүр буюу Шовгорийн дүрийг бүтээсэн жүжигчин Цэрэндашийн Энхбаатартай авахуулсан энэ зураг цахим ертөнцөөр тарсан бөгөөд Бооёо ч өөрийн хуудаснаа энэ зургийг 5-р ангидаа хэмээн тайлбартайгаар оруулжээ.
Ямартаа ч хошин урлагт шилдэг нь болон гялалзсан тэрбээр бага байхдаа кинонд тоглосон ч тэр бүр олны танил болж чадаагүй анхны дүр нь энэ юм.
Зочин · 2016/09/28
Сайхан архичин гар даа агсам тавина гэж кино хийнэ дээ эхнэрээ зодоод цагдаад баригдаад байраар дүүрэн юм болгоно сонин хүн шүү архи ууж болно агсам битгий тавь
Зочин · 2016/09/20
sain jijigchin gehdee suuliin ued emegtei huvtsas umsuud taizan deer hen negen budiu huniig humuus haraad ineeh bish uruvddug tsag ue ireed bga. odoo udahgui hoshin sogiin shine eren ireh bhaa. magadgui hugjiltei goy yridag humuusiin yria ch ymuu.
Зочин · 2016/09/19
nice
Chimgee · 2016/09/19
ooroo yu ch chadahgui yumnuud bitgii atarh harin ch chadaltai shu de
Зочин · 2016/09/19
за энэ олигтой жүжигчин биш дээ. Яаж шуу гавьяат болсон юм. Өөрийг нь харсан хүн инээдэг юм уу. өөрөө л их инээгээд салбаганаад байдаг. Хөөрхий хөл муутай чавганц, ухаан муутай мангар хүүхэн нэг иймэрхүү л юм дуурайдаг алиа салбадай