Ерөнхий сайд Хэнтий, Дорнод аймагт ажиллана
2016/09/22
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий, Дорнод аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатар хотоос хөдөллөө. Тэрээр Хэнтий аймгийн иргэдтэй уулзаж Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулна.
Ерөнхий сайд мөн өдөр Дорнод аймагт очин “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажил, “1000 айлын орон сууц”-ны инженерийн шугам сүлжээний ажлын явц зэрэгтэй танилцан иргэдтэй уулзалт хийнэ. Мөн “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайгаар орж, “Алтай групп” тэжээлийн үйлдвэрийн нээлтэд оролцон Халх гол сумын иргэдтэй уулзахаар төлөвлөжээ.






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						 
                     
                     
                    
Зочин · 2016/09/22