-Б.ЭНХМАНДАХЫГ ЗӨВХӨН Сү.БАТБОЛД Ч ТӨДИЙГҮЙ МАН-ЫН ЛИДЕРҮҮД  САНАЛ НЭГТЭЙГЭЭР ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАД НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭР ТОХИРСОН ГЭНЭ-

​Ирэх долоо хоногийн ням гарагт болох МАН-ын XXVII их хурал зөвхөн нам­даа төдийгүй олонд гэнэтийн мэдээ, мэдээллээр дүүрэн болох бололтой. Зөвхөн тус намын Ерөнхий нарийн бич­гийн даргад гэхэд УИХ-ын гишүүн асан МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүх­баатар, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асан Д.Цогт­баа­тар нарын нэр яриг­даж бай­сан бол энэ удаад тэд­нийг томилохоос тат­гал­зах аж. Учир нь Сү.Батбол­дын талаас Д.Цогт­баа­тарын оронд Гадаад харилцааны дэд сайд асан Б.Энхмандахыг Ерөн­хий нарийн бичгийн дар­гад нэр дэв­шүүлж, улмаар түүнийг томилуулах тохиролцоог намынхаа ли-дерүүдтэй хийж чадсан гэнэ. Б.Энхмандахын тухайд УИХ-ын нэр бүхий гурван гишүүн казиногийн хэрэгт холбогдох үед МАХН-ын улс төрийн зөвлөхийн хувиар намаа хамгаалж, өөрийн биеэр эрсдлийг үүрч гарсан гавьяатай нэгэн.

Харин Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асан Д.Цогтбаатарын хувьд Сү.Батболдын дэмжлэгээр төрийн өндөр албан тушаалыг хашсан гэдгийг бүгд мэднэ.Тийм ч учраас Сү.Батболдын зүгээс түүнийг дээрх албан тушаалд томилж байсан гэдгээрээ шалтаглан УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэв­шихийг нь болиулж дөн­гөсөн. Энэ удаа ч гэсэн түүний Ерөнхий нарийн бич­гийн даргад өрсөлдөх хүслийг нь Сү.Батболд хязгаарлаж, УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-аас нэр дэвшүүлнэ гэдэг тохироог хийсэн аж. Уг нь Д.Цогтбаатарын хувьд Монголын улс төрд байгаа тун цөөхөн боловсролтой, соёл­той, нэр цэвэр залуусын нэг бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд бол­сон даруйдаа Зайсанд газар олгохыг хориглосон нь тухайн үедээ л олны дэмжлэг авч, итгэл хүлээх залуу гэх сай­шаа­лын эзэн болгож байв. Гэсэн ч улс төрийн нууц тохиролцооны уршгаар энэ удаа тэрбээр 2016 оныг хүлээхээс өөр аргагүй болсон нь энэ ажээ.

 

Г.Отгонжаргал