Монголчууд хэзээнээс эмийг нь биш эрийг нь засдаг байсан
2016/09/27
Улаанбаатар хотын хэмжээнд 320 мянга гаруй золбин нохой байдаг аж. Энэ жилийн хувьд 78,500 гаруй мянган нохойг буудаж устгажээ. Одоо он дуустал 32 гаруй мянган нохойг буудаж устгах төлөвлөгөөтэй байгаа. Тэгвэл золбин нохойг багасгах зорилгоор эмэгтэй нохойн өндгөвчийг савтай нь авахаар болжээ. Энэ нь спираль биш спэй гэнэ. Золбин нохойнд спэй хийхгүй. Энэ мэс ажилбарыг эзэнтэй нохдод хийгдэх аж. Одоогоор нэг нохойнд хэдээр хийх, зардал мөнгө нь хаанаас гарах нь тодорхойгүй байгаа гэх. Мэдээж хэрэг хотын даргын халааснаас бус та бидний татварт төлсөн мөнгөнөөс гаргах нь тодорхой. Тэр өртөг хэд болох нь тодорхойгүй.
Тэгвэл цөмөөрөө хэдэн тоо бодоцгоое. Нэг нохойг устгах зардал нь 12500 төгрөг. Энэ жил 78500 нохой устгасан гэж байгаа. Тэгэхээр энэ жил нохой устгалд 981 250 000 төгрөг зарцуулсан байна. Бараг нэг тэрбум төгрөг. Үүн дээр нэмээд спэй хийнэ гэхээр нэг биш нилээн хэдэн тэрбумаар хэмжигдэх нь тодорхой.
Тэгвэл нилээн хэдэн тэрбумын зардлаа хэмнэх аргыг хүргэж байна. Эмэгтэй нохойн “сав суулга” авахаас илүүтэйгээр эр нохойг хөнгөлчихвөл хямд тусна. Нөгөө талаас Монголчууд эртнээс эмийг нь биш эр малыг хөнгөлдөг байсан. Тэр ч утгаараа адуу малаа засчихдаг эрчүүдтэйгээ гэрээ байгуулан, эрэгтэй нохойг хөнгөлөх ажилд дайчлах хэрэгтэй биз. Ядаж хөнгөлөөгүй нохдоо устгаад үндэсний үйлдвэрлэгчдэд тушаагаад эдийн засгийн эргэлтэнд оруулаад явчихбал улсдаа хэдэн цаасны нэмэртэй. Тодруулбал “Дархан нэхий” ХХК-д 3000 нохой арсыг бэлтгэн нийлүүлэхэд бэлэн болсон гэж байсан. Золбин нохойн арьсаар ямар бүтээгдэхүүн хийдэг талаар “Дархан нэхий” ХХК-аас тодруулхад “Уг арьсыг боловсруулаад гутал, дээлний зарим хэсэгт ашигладаг. Иргэдийн захиалгаар нохойн арьсан гутал, дээл хийдэг. Нохойн арьс нь дулаахан байдаг тул иргэд захиалгаар гутал, дээл хийлгэх сонирхолтой байдаг” гэсэн юм. Цаашид нохойн арьсыг үргэлжлүүлэн “Дархан нэхий” ХХК худалдахаар төлөвлөөд байгаа аж.
Эзэнтэй нохойгоо хөнгөлөөд эзэнгүй нохойгоо устгаад байхаар золбин нохойн тоо буурах нь тодорхой. Үүнээс гадна нохойг өнгөрсөн зууны аргаар буюу буудах биш харин барьж байгаад унтуулах нь ёс зүй, эрхийг нь бодсон хүнлэг байх болно.
Зочин · 2016/09/28
Наад их мөнгөө ядуучууддаа өгөөд, устгуулах оновчтой арга олох боломж алга уу. Иргэд нь бараг турж үхэж байхад таван төгрөг төсөвлөж байгаа юм уу. Гудамжны нохой галзуураагүй л бол хүн урдаггүй, хүнтэй ойр ч байдаггүй юм. Эднийг устгалаа гэхэд гудамжаар дүүрэн өмхий ханхлаад, сэг идэх шинэ амьтан төрөх вий дээ. Илүүдээ гарсан их мөнгө...Нохойныхоо амийг аварч байгаа... юм уу эсвэл .
Nohoig hairlagch · 2016/09/27
Huvi humuus ch gesen nohoig anhnaasa tejeehde ssin bodoh heregtei amitan zovooj hetsuu ssnagdal gargaad haychihd humuus zunduu bna mun hashaanii nohdiin ezed uursduu ch gesen uyalda holbootoi ajillaj er hohoigo zasuulah heregtei buudhaar uruvdultei huurhiiduu untuulah ni zuv
Зочин · 2016/09/27
их зөв санаа бна шүү.